Бөөрний эсийн өмөн ба NAT2 генийн полиморфизмын хамаарлыг судалсан нь

Зохиогчид

  • Б.Ганбаяр АШУҮИС, Эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхим Зохиогч
  • Т.Мөнхтуяа Хойд Каролинаийн Их Сургууль, АНУ Зохиогч
  • П.Мягмарсүрэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Урологи андрологийн төв Зохиогч
  • С.Амарсайхан Улаанбаатар Сонгдо эмнэлэг Зохиогч
  • Г.Батмөнх АШУҮИС, Био Анагаахын сургууль Зохиогч
  • Д.Баян-Өндөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Урологи андрологийн төв Зохиогч
  • А.Шийрэвнямба АШУҮИС, Эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Эрсдэлт хүчин зүйл, Хорт хавдар, Генотип, Папиллярийн өмөн

Хураангуй

Үндэслэл: Бөөрний эсийн өмөн (БЭӨ) үүсэхэд олон зүйлийн хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг. Олон улсад NAT2 генийн полиморфизмууд нь хавдар үүсэхэд нөлөөлж байгаа талаар судалгаанууд хийгдсээр байна. Иймд Монгол хүмүүст тохиолдож буй БЭӨ ба NAT2 генийн полиморфизм хоорондын хамаарлыг судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Бөөрний эсийн өмөн ба NAT2 генийн полиморфизм хоорондын хамаарлыг судалж, өмөнгийн эрсдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг бөөрний эсийн өмөн оношлогдсон, онош нь эмгэг судлалын шинжилгээгээр батлагдсан 59 өвчтөн ба нас хүйсийн хувьд ойролцоо харьцангуй эрүүл 59 хүмүүсийг сонгож судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдагсдын захын судаснаас 3-5 мл цус авч геномын ДНХ-г Qiagen mini blood DNA extraction kit ашиглан ялгасан. NAT2 генийн полиморфизмыг PCRRFLP аргаар протоколийн дагуу хийж тодорхойлов. Үр дүн: Судалгааны үр дүнгээс харахад NAT2 генийн полиморфизм нь бөөрний эсийн өмөн (БЭӨ)-гийн эрсдэлт хүчин зүйлийн нэг болж байна. Судалгаанд NAT2 генийн WT/WT генотип нь тохиолдлын болон хяналтын бүлэгт хамгийн түгээмэл байсан ч WT/M3, WT/M2 генотипүүд нь өмөнгийн эрсдлийг нэмэгдүүлж байна. Дүгнэлт: NAT2 генийн полиморфизм, ялангуяа WT/M3 (OR=5.97; p=0.0001) ба WT/M2 (OR=4.8; p=0.05) генотипүүд нь бөөрний эсийн өмөн (БЭӨ)гийн эрсдлийг нэмэгдүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Ганбаяр, А.Шийрэвнямба

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-12-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл