АШУҮИС болон Этүгэн их сургуулийн сувилагч мэргэжлийн үнэ цэнийн талаарх оюутнуудын ойлголтыг судалсан дүн

Зохиогчид

  • Сарангоо (Sarengaowa Lang) АШУҮИС, Сувилахуйн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн энхим , Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Хянган Аймгийн Ардын эмнэлэгийн хороо Зохиогч
  • Г.Хулан АШУҮИС, Сувилахуйн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн энхим Зохиогч

Түлхүүр үг:

Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ, Сувилахуй оюутан, Монгол улс

Хураангуй

Үндэслэл: Сувилахуйн мэргэжлийн үнэ цэнэ нь мэргэжлийн үйл ажиллагаа, стандарт, үнэлгээ болон хүний нэр төр, шударга байдал, өгөөмөр сэтгэл, шударга ёсны мэргэжлийн сувилахуйн зарчмууд гэж тодорхойлогддог. Үнэт зүйлс гэдэг нь мэргэжилд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд сувилагч мэргэжлийн хувьд хүнлэг энэрэнгүй, хариуцлагатай байхыг шаарддаг. Сувилахуйн оюутнуудын мэргэжлийн үнэт зүйлс нь сургалтын хөтөлбөрөөс ихээхэн өөрчлөгддөг байж болох бөгөөд энэ нь мэргэжлийн үнэт зүйлсийг сувилахуйн оюутнуудын сургалтын хөтөлбөрт интеграцчилж оруулах шаардлагатай төдийгүй сувилахуйн оюутнуудын дунд мэргэжлийн үнэт зүйлсийг судлахад харицаа байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сувилахуйн оюутнуудын мэргэжлийн үнэ цэний талаарх ойлголтыг судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар хийсэн. Улаанбаатар хотын хоёр их, сургуулийн сувилахуйн оюутнуудаас давхрагатайтүүврийн аргаар нийт 353 оюутныг судалгаанд хамруулсан. Судалгаанд сувилахуйн мэргэжлийн үнэ цэнийг үнэлэх шинэчилсэн (NPVS-R) асуумжыг ашигласан. Судалгааны үр дүнгийн Статистик боловсруулалтыг SPSS-29.0 программыг ашиглаглан хийсэн. Үр дүн: Нийт 353 асуумж авснаас, хүчин төгөлдөр 345 асуумж ирсэнээс 240 нь АШУҮИС-иас, 105 нь Этүгэн их сургуулиас байсан бөгөөд цуглуулгын үр дүн 97.7% байв. Сувилахуйн оюутнуудын асуумжийн үр дүнгээс харахад сувилагч мэргэжлийн үнэ цэнийн ойлголтын түвшин өндөр байна. Дүгнэлт: Сувилахуйн оюутнуудын мэргэжлийн үнэлэмжийн судалгаа олон улсын стандартад нийцсэн чухал үр дүнгүүдийг харуулж байна. АШУҮИС болон Этүгэн их сургуулийн оюутнуудын мэргэжлийн үнэлэмж өндөр байгаагаас сургалтын чанар, хөтөлбөрийн үр дүнтэй холбоотой юм. Бакалаврын оюутнуудын мэргэжлийн үнэлэмжийн оноо илүү өндөр байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-12-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл