Чихрийн шижин хэв шинж 2-той үйлчлүүлэгчдийн сэтгэл түгшилтийг судалсан дүн
Түлхүүр үг:
Сэтгэл түгшилт, Сэтгэл гутрал, Чихрийн шижинХураангуй
Үндэслэл: Чихрийн шижин (ЧШ)-гийн тархалт хурдацтай нэмэгдэж буйтай холбоотойгоор хүндрэлээс сэргийлэхэд / ашУүис/ ЧШ-тэй үйлчлүүлэгчдийн өөрийн хяналт чухал болохыг судлаачид дэвшүүлсээр байна. Өөрийн хяналтын гол түлхүүр бол үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн тогтвортой байдал, бие даасан байдлыг бий болгоход тусламж үйлчилгээ чухал болохыг сэтгэлзүйчид тайлбарласан байдаг. Зорилго: Чихрийн шижин хэвшинж 2-той үйлчлүүлэгчдийн сэтгэл түгшилтийг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг нэг агшингийн судалгааны загвараар 2024 оны II улиралд АШУҮИС-ийн төв эмнэлгийг түшиглэн, ЧШХШ2-той үйлчлүүлэгчдэд нэг агшингйн судалгааны загвараар, асуумжийн аргаар сэтгэл түгшилтийн үнэлгээ хийв. Үр дүн: Судалгаанд ЧШХШ 2-той 239 үйлчлүүлэгч хамрагдагсдын дундаж нас 54.6±9.4 Тус судалгаанд АШУҮИС-ийн төв эмнэлгийн дотоод шүүрлийн эмчийн хяналтад дах 25-70 насны эрэгтэй 55.6% (133), эмэгтэй 44.4% (106) хамрагдав. Сэтгэл түгшилтийн үнэлгээний 4 дэд бүлгийн дундаж оноо сэтгэл түгшилтийн оноо-2.8, эмнэлгийн ажилтантай холбоотой-2.0, өөрийн хяналттай холбоотой-2.8, хувь хүн хоорондын асуудал-2.9, Нийт онооны дундаж-2.9 байв. Сэтгэл түгшилтийг үнэлэхэд 24.3% (58) нь хэвийн, 33.9% (81) нь дунд зэрэг, 41.8% (100) нь сэтгэл түгшилтийн зэрэг маш өндөр байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Чихрийн шижин хэв шинж 2-той үйлчлүүлэгчдийн дунд эмнэлгийн мэргэжилтэнтэй холбоотой сэтэл түгшилт хэвийн, өөрийн хяналттай холбоотой сэтгэл түгшилт дунд зэрэг, хувь хүн хоорондын асуудалтай холбоотой сэтгэл түгшилт өндөр түвшинд байгаа нь тодорхойлогдлоо. 2. Чихрийн шижин хэв шинж 2-той үйлчлүүлэгчийн өвчилсөн жил нэмэгдэх тусам тэд уг өвчний тухай мэдлэг бага байх, 40 ба түүнээс дээш насныхан, өвчилсөн жил нэмэгдэх тусам сэтгэл түгшилт нөлөөлж байгаа нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Х.Алтайсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
