Цусны хавдартай хүүхдүүдийн асран хамгаалагчдын сэтгэлзүйн дарамтыг судалсан дүн
Түлхүүр үг:
DASS21, Асран хамгаалагч, Цусны хавдарХураангуй
Үндэслэл: Цусны хорт хавдар нь хүүхдийн хамгийн түгээмэл тохиолдох хавдар юм. Энэ нь хүүхдүүдийн эцэг эх, гэр бүл, асран хамгаалагч нарын бие бялдар болон сэтгэлзүйн эрүүл мэндэд ноцтой үр дагавар, хүндрэлийг үүсгэдэг. Зорилго: Бид цусны хавдартай хүүхдүүдийн асран хамгаалагчийн сэтгэл зүйн байдлыг үнэлэх зорилгын хүрээнд энэхүү судалгааг хийлээ. Арга, аргачлал: Судалгааг Өвөр Монголын Ардын хорооны цусны хавдарын салаанд хэвтэн эмчлүүлсэн 66 хүүхдийн асран хамгаалагчыг хамруулан хийсэн бөгөөд сэтгэлзүйн дарамтыг үнэлэх зорилгоор DASS 21 асуумжийг ашиглан хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан асран хамгаалагчдын дундаж нас 38.5±4.86 жил байсан ба 81.8%(54) нь эмэгтэй, 18.2(12) эрэгтэй байлаа. Асран хамгаалагчийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стрессийн түвшинг DASS сорилоор дүгнэн үзвэл 50% нь сэтгэл гутралын маш хүнд, хүнд зэрэгтэй, 50% нь дунд зэргийн сэтгэл гутралтай. 84,7% нь маш хүнд хэлбэрийн сэтгэл түгшилттэй, 10.6% нь маш хүнд зэргийн стресстэй байсан. Стрессийн түвшин эрэгтэй, эмэгтэй хүйсийн хувьд стрессийн түвшин статистик үнэн магад бүхий ялгаатай байв (р=0.04). Сэтгэл түгшилтэд боловсролын байдал (р=0.041) нөлөөлж байсан бол сэтгэл гутралд хүйс (р=0.027), боловсрол (р=0.004), жилийн орлого (0.035) нөлөөлж байна. Дүгнэлт: Хорт хавдартай хүүхдүүдийн асран хамгаалагчид сэтгэл зүйн өндөр дарамттай байгаа тул ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Нямаа, Р.Оргилмаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
