Хүүхдийн сэтгэл хөдлөлийн чадварт амьдрах орчны нөлөөллийг судалсан үр дүн
Түлхүүр үг:
Үс, Дотоод сэтгэлгээний үнэлгээ, Хүйс, Хар тугалга, Усан хангамжХураангуй
Үндэслэл: Хөгжиж буй орнуудад хар тугалгын хордлого нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Монгол хүүхдийн цусанд агуулагдах хар тугалгын хэмжээ 2005 онд тодорхойлсноор 1999 оныхоос 16 дахин ихэссэн нь тогтоогдсон байна. 16 дахин ихэссэн нь тогтоогдсон байна. Хар тугалга нь амьдрах орчин, ундны ус, агаар, хөрс ахуйн зүйлээр дамжин биед хуримтлагдсанаар эмнэлзүйд сэтгэлзүй тогтворгүйтэн сэтгэл хөдлөлийн сөрөг илрэл нэмэгдэх, амархан уурлаж цочромтгой болох, анхаарал сулрах зэргээр өөрчлөгддөг болохыг судлаачид дурдсан байдаг. Хар тугалгын бие махбод дахь хэмжээг тодорхойлохдоо цус, цусан бүтээгдэхүүн, сийвэн, яс, улаан эсийн протопорфирин, хөлс, шүд, шээс, хумс, үсэнд тус тус шинжилдэг байна. Үсийг шинжлэх нь биед агуулагдах микроэлементийн түвшинг тодорхойлох хямд инвазив бус арга. Сэтгэл хөдлөлийн чадвар нь өөрийгөө таньж мэдэх, удирдах, идэвхжүүлэх, бусдыг ойлгох, бусадтай харилцах чадваруудын нийлбэр юм. Хүний сэтгэл хөдлөлийн чадвар нь насан турш хөгжиж байдгаараа онцлогтой. Хүүхдийн сэтгэл хөдлөлийн чадварыг амьдрах орчинтой уялдуулсан судалгаа манай улсад ховор байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын 8-15 насны хүүхдийн сэтгэл хөдлөлийн чадварт амьдрах орчин хэрхэн нөлөөлөхийг судлах. Арга, аргачлал: Бид Улаанбаатар хотын зарим дүүргийн 8-15 насны 169 хүүхдийг сэтгэл хөдлөлийн чадварын сорил, үсний шинжилгээнд хамруулсан ба АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлж, судалгааг хийх зөвшөөрлийг авсан (2019/Д-06). Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийн статистик боловсруулалтыг SPSS-26. программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан хүүхдийн 61.5%(104)-д үсэнд агуулагдах хар тугалгын дундаж агууламж 1.96±0.38 мкг/г буюу хүлцэх хэмжээнээс 2-3 дахин ихэссэн нь тодорхойлогдсон ба сэтгэл хөдлөлийн чадварыг үнэлэхэд эрэгтэй хүүхдийн дотоод сэтгэлгээний оноо 84.4±13 болж буурсан нь тогтоогдсон. Дүгнэлт: Хүүхдийн сэтгэл хөдлөлийн чадварыг Бар-Оны сорилоор үнэлэхэд дотоод найдвартай байдал хангалттай ба насны бүлэг (p=0.013), хүйс (хүмүүс хоорондын харилцаа p=0.003) хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай ба охидод өндөр тодорхойлогдсон. Хүүхдийн үсэн дэх хар тугалгын агууламж амьдрах орчноос хамааралтай (p=0.05).
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн, М.Энхзол
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
