Уламжлалт Шимшин-6 эмийн хурц болон архагдуу хорон чанарын судалгааны үр дүн
Түлхүүр үг:
Умайн эргэн хөгжил, Шавхарга, Төрсний дараах үе, Уламжлалт эмХураангуй
Үндэслэл: Уламжлалт анагаах ухаанд сарын хир хоригдсон эмэгтэйн цус бүрэлдсэн өвчний үед гишүүнэ, хужир, дарву, гажа, рүда, жацу гэсэн найрлага бүхий Шимшин-6 эмийг хэрэглэхээр заасан байдаг. Сүүлийн жилүүдэд төрсний дараах умайн эргэн хөгжлийг сайжруулах зорилгоор төрсөн эхчүүдэд өргөн хэрэглэж буй уламжлалт Шимшин-6 эмийн хурц болон архагдуу хорон чанарыг судлан үр дүнг тооцохыг зорилоо. Зорилго: Уламжлалт Шимшин-6 эмийн хурц болон архагдуу хорон чанарыг тодорхойлох. Арга, аргачлал: Шимшин-6 уламжлалт эмийн хурц хорон чанарыг В.Б Прозоровский (1978) нарын түргэвчилсэн аргаар Шимшин-6 эмийн идээшмэлийг цагаан хулганы хэвлийн хөндийд тарих замаар үхэлд хүргэж буй тунг тогтоон үнэлсэн. Идэвхт тунг И.П.Западнюк (1983) нарын аргаар тогтоов. Архагдуу хорон чанарыг тодорхойлохдоо ОЕС^ 407 (2008) удирдамжийг баримтлан Вистар үүлдрийн харханд Шимшин-6 талх эмийг 162 мг/кг, шахмал эмийг 180 мг/кг, 90 мг/кг тунгаар 60 хоногийн туршид уулган ажиглаж, туршилтын төгсгөлд биохими болон цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цул эрхтнүүдэд эд судлалын шинжилгээг хийсэн. Үр дүн: Шимшин-6 шахмал эмийн ^^50=4.47 (3.39 - 5.1) г/кг байсан ба К.К.Сидоров нарын ангиллаар хурц хорон чанар багатай байна. Шимшин-6 талх эмийн ^^50=8.1 (7.1-9.4) г/ кг, хоргүй байв. Архагдуу хорон чанарыг тодорхойлоход ялтас эсийн тоо эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулахад Шимшин-6 шахмал эмийн 90 мг/ кг тундаа 46%, 180 мг/кг тундаа 29.7%, Шимшин-6 талх эмийн 162 мг/ кг тундаа 60.5%-аар буурсан, гемоглобины хэмжээ талх эмийн 162 мг/ кг тундаа 15.7%-аар буурсан байна (р<0.05). Биохимийн шинжилгээнд БНЛП үзүүлэлтийг эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулахад Шимшин-6 шахмал эмийн 180 мг/кг, Шимшин-6 талх эмийн 162 мг/кг тундаа 36.3%-аар тус тус бууруулсан байна (р<0.05). Дүгнэлт: Уламжлалт Шимшин-6 шахмал эм туршилтын хулганад хурц хорон чанар багатай байна. Шимшин-6 эмийг удаан хугацаагаар хэрэглэхэд ялтас эсийн тоо цөөрөх нөлөөтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
