Хүүхдийн нойр булчирхайн хэвийн бүтцийг судалсан дүн
Түлхүүр үг:
Нойр мах, Ходоодны доорх булчирхай, Нойр булчирхай, Нойр булчирхайн цоргоХураангуй
Үндэслэл: Монголд хүн судлалын хүрээнд хүүхдийн бие бялдрын хөгжилтийг 1950-иад оноос судлах гараагаа эхэлжээ. Манай орны хувьд монгол хүүхдийн булчирхайлаг эрхтнүүдийн бүтэц, хөгжлийн морфометрийн судалгааны ажил ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол хүүхдийн нойр булчирхайн морфологи үзүүлэлтийг насны бүлгээр судлан тогтоох. Арга, аргачлал: Бид судалгааны материалаа 2021-2023 оны хооронд ЭХЭМҮТ-д дотоод шүүрлийн бус эмгэгээр эндсэн 0-14 насны нийт 255 тохиолдлоос судалгаанд хамруулах шалгуурыг хангасан 144 тохиолдолыг судалгаандаа хамруулж нойр булчирхайн үлэмж бүтцийн хэмжилтүүдийг макроморфометрийн хэмжилт хийсэн. Судалгааны ажлын үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг “SPSS-25.0 for Windows” программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид судалгаанд хамрагдсан 144 хүүхдийн биеийн жин, өндөр болон нойр булчирхайн жин, хэмжээ, биеийн жингийн эзлэх хувь зэргийг тодорхойлов. Судалгаанд хамрагдсан нийт тохиолдлын 59% нь эрэгтэй, 41% нь эмэгтэй байв. Хүүхдийн нойр булчирхайн хэмжил зүйн үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг авч үзэхэд нийт үзүүлэлтүүд хоорондоо статистик ач холбогдол бүхий дунд зэргийн хамааралтай (p**<0.01, 0.4<R<0.9), харин өндрийн өсөлт нь хүчтэй хамааралтай байв (p**<0.01, R=0.961). Түүнчлэн 0-14 насанд хэмжил зүйн нийт үзүүлэлтүүд эрэгтэй, эмэгтэй хүйсийн хувьд статистикийн ач холбогдол бүхий ажиглагдсангүй. Дүгнэлт: Монгол хүүхдийн биеийн жин, өндөр болон биеийн жингийн индекс, нойр булчирхайн жин, хэмжээний өсөлт бие бялдрын хөгжлийн ерөнхий зүй тогтолтой тохирч байна. Нойр булчирхайн морфологи шинжийн үзүүлэлтүүд 4-6 сар, 10-12 сар, 1-3 нас, 4-5 нас, 6-11 насанд тус тус эрчимтэй өсөж байгаа нь ажиглагдлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
