Хүзүүний архаг өвдөлтийг Цай-архин заслаар эмчлэх асуудалд
Түлхүүр үг:
Монгол анагаах ухаан, Цай-архин засал, Чадвар алдалт, Өвдөлт, ЭрчимХураангуй
Үндэслэл: Хүзүүний архаг өвдөлтийн үед Монгол анагаах ухааны халуун жин төрлийн нэг болох цай архин засал эмчилгээ нь эмнэлзүйн хүрээнд үр дүнтэй байгаа тохиолдлууд цөөнгүй байгаа бөгөөд энэ чиглэлээр судалгаа хий шаардлагатай байна. Зорилго: Монгол анагаах ухааны цай-архин засал эмчилгээний хүзүүний архаг өвдөлтийн үед үзүүлэх үр дүнг судлах. Арга, аргачлал: Бид судалгааны ажлыг АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны төв эмнэлэг, ӨМӨЗО-ны Ордос аймгийн Ордос Монгол эмнэлгийг тус тус түшиглэн эмнэлзүйн ажиглалт судалгааны аргаар хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт 119 хүзүүний архаг өвдөлттэй үйлчлүүлэгч хамрагдаж тэдгээрийн эмчилгээний өмнөх, эмчилгээний дараах өвдөлтийн хүч VAS үнэлгээ, өвдөлтийн эрчим (Digital Algometer), амьдралын чанарыг тодорхойлох асуумж (EQ-5D), хүзүүний чадвар алдалтын индекс NDI асуумж судалгааг тус тус ашиглан үр дүнг тооцов. Үр дүн: судалгаанд нийт 119 тохиолдлыг хамруулсан бөгөөд үүнээс 21-65 насны 45 нь эрэгтэй (37.8%), 74 нь эмэгтэй (62.2%), дундаж нас 45.78±10.57 жил байлаа. Өвдөлтийг хүчийг VAS оноогоор үнэлэхэд эмчилгээний өмнө 5.25±0.98 байхад эмчилгээний дараа 1.55±1.08 буюу 29.5 хувиар статистикийн ач холбогдол бүхий (P<0.001) буурсан. Харин өвдөлтийн эрчмийг тэсвэрлэх байдал нь эмчилгээний өмнө 929.83±188.59 байхад эмчилгээний дараа 1463.03±74.07 буюу 63.5 хувиар нэмэгдэгч (P<0.001) байлаа. Хүзүүний чадвар алдалтын индекс (NDI) эмчилгээний өмнөх үетэй (10.53±2.81) харьцуулахад эмчилгээний дараах (1.23±1.00) буурсан (P<0.001) байна. Цай архин засал эмчилгээ нь эмчилгээний өмнөх үетэй (12.46±2.77) эмчилгээний дараах амьдралын чанарын үзүүлэлттэй харьцуулахад EQ-5D (5.25±0.49) буурч (P<0.001) байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: Монгол анагаах ухааны цайархин засалаар хзүү, сээр нурууны өвдөлт намдаан, эмнэлзүйн шинж тэмдгийг багасган, амьдралын чанарыг нэмэгдүүлэх үр дүнтэй байгаа нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
