Умами амт (глутамат натри)-ны талаарх иргэдийн мэдлэгт интервенц хийсэн дүн
Түлхүүр үг:
Е621, Рецептор, Лептин, Амт, МэдлэгХураангуй
Үндэслэл: Хүн чихэрлэг, гашуун, исгэлэн, шорвог гэсэн 4 төрлийн амтыг хэлээрээ мэдэрдэг бөгөөд 1908 онд Японы химич Кикунае Икеда далайн замаг дахь дашиг судлан энэ амтыг нээж, 1985 онд Хавай дахь олон улсын бага хурлаар глутамат натри буюу УМАМИ-ийг амтлах мэдрэхүйн 5 дахь амт хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ амт нь өндөр уургийн агууламжтай бүтээгдэхүүнийг мэдрэх бөгөөд илүү их идэх хүслийг төрүүлдэг өвөрмөц амт юм. Идэх дуршлыг нэмэгдүүлдэг глутамат натри нь “УМАМИ” гоё, амттай амтыг үүсгэдэг бөгөөд энэхүү хүнсний нэмэлтийг өөрөөр Е-621 гэсэн нууцлалаар томьёолж бичдэг. E-621 нь шарсан тахиа, пицца, хиам, бэлэн гоймон, чипс зэрэг хүнсний бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг бөгөөд УМАМИ амтны хоол идэх хүсэл ихээр төрүүлдэг энэ чиглэлээх хийгдсэн судалгааны ажил хомс зэргээс үндэслэн энэхүү судалгааг хийв. Зорилго: Интервенцийн дараа иргэдийн дунд глутамат натри (E621) агуулсан хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдлэгийг үнэлэх. Арга, аргачлал: Бид Улаанбаатар хотын 6 дүүргийн (Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Сонгино-Хайрхан) 20-40 насны иргэдээс санамсаргүй түүврийн аргаар 400 хүнээс судалгаа авснаас 120 хүнийг сургалтанд хамруулж сургалтын дараа өмнөх асуумжийг дахин авсан. Судалгаанд оролцогчоос урьдчилан бэлтгэсэн УМАМИ амтны талаарх мэдлэгийг үнэлэх асуумжийг судлаач өөрөө асуух байдлаар мэдээллийг цуглуулсан. Мэдлэгийн оноог үнэлэхдээ 33 болон 66 percentеl утгаар 3 хэсэгт хуваасан. Интервенцийн өмнөх оноо 74 (хангалтгүй) 75-80 (дундаж), 81-ээс дээш (хангалттай) гэж хуваасан бол интервенцийн дараа 104 (хангалтгүй), 105-110 (дундаж), 111-ээс дээш (хангалттай) гэж тус тус үнэлсэн. Үр дүн: Интервенцэд 18–52 насны иргэд хамрагдсан ба 50.0% нь 26–39 насныхан, үүнээс 64 (53.0%) нь эрэгтэй, 83 (69.1%) нь гэр болон хашаа байшинд амьдардаг, 93 (77.5%) нь гэрлэсэн, 62 (51.7%) нь бүрэн дунд боловсролтой иргэд оролцсон байна. Мэдлэгийг үнэлгээ нь хүйс болон биеийн жингийн хувьд статистик ач холбогдолтой ялгаа байхгүй боловч интервенцийн дараа УМАМИ амтны талаарх мэдлэгийн үнэлгээ хангалттай үнэлэгдсэн ба хангалтгүй үнэлэгдсэн хүмүүсийн хувь буурсан байна. Дүгнэлт: Интервенцийн үр дүнд УМАМИ амтны талаарх иргэдийн мэдлэг статистик ач холбогдолтойгоор нэмэгдсэн байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Шатар
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
