Таргалалт ба бамбай булчирхайн зангилааны зарим үзүүлэлт хоорондын хамаарлыг судалсан дүн

Зохиогчид

  • Б.Анар АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Г.Нархажид АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Б.Анхлан АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Ц.Цахим-Эрдэнэ АШУҮИС, АУС, Радиологийн тэнхим Зохиогч
  • П.Төгсжаргал АШУҮИС, АУС, Радиологийн тэнхим Зохиогч
  • Д.Мөнхбаатар АШУҮИС, АУС, Радиологийн тэнхим Зохиогч
  • Д.Түвшинжаргал АШУҮИС, АУС, Радиологийн тэнхим Зохиогч
  • Б.Батзориг АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч
  • Х.Алтайсайхан АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Я.Энхтөр АШУҮИС Зохиогч
  • Ц.Төмөр-Очир П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэг Зохиогч
  • С.Энхболд Эрүүл Мэндийн Яам Зохиогч
  • Э.Оюунсүрэн Эрүүл Мэндийн Яам Зохиогч
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Бамбай булчирхайн зангилаа, Таргалалт, Биеийн жингийн индекс

Хураангуй

Үндэслэл: Бамбай булчирхайн зангилаа нь бамбай булчирхайн хамгийн түгээмэл тохиолдох эмгэгүүдийн нэг юм. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар бамбай булчирхайн зангилааны тархалт нэмэгдсээр байна. Монгол улсад таргалалт, чихрийн шижин, зэрэг бодисын солилцооны эмгэгүүдийн тархалт хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь бамбай булчирхайн зангилааны тархалтыг нэмэгдүүлж байгааг олон тооны судлаачид дурдсан байна. Зорилго: Бамбай булчирхайн зангилааг эрт илрүүлэгт хамрагдагсдад илрүүлэн таргалалттай холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг Монгол улсын засгийн газар, Монгол улсын Эрүүл мэнд яам 2022-2023 онд хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамрагдагсдын мэдээллийг ашиглан дескриптив болон аналитик агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 36,395 хүмүүсийн 63.7% (n=23’188) нь эмэгтэй, дундаж нас 53.73±10.36 жил, биеийн жин дунджаар 71.03±14.08 кг, БЖИ 27.56±4.7 кг/м², бүсэлхийн тойрог 89.66±13.44 см тус тус байв. Бамбай булчирхайн хэт авиан шинжилгээ хийгдсэн оролцогчдын 40.3% (n=14,651)-д бамбай булчирхайн зангилаа тодорхойлогдсон. Эрэгтэйчүүдтэй харьцуулахад (23.3%, n=3,409) эмэгтэйчүүдэд (76.7%, n=11,242) бамбай булчирхайн зангилаа 3.3 дахин их тохиолдож байгаа нь статистик ач холбогдолтой байв (p<0.01). Бамбай булчирхайн зангилаа илрээгүй (27.91±4.72 кг/м²) оролцогчидтой харьцуулахад зангилаа илэрсэн хүмүүст (26.77±4.71 кг/м²) БЖИ харьцангуй их байгаа нь тодорхойлогдлоо (p=0.002). Эдгээр хүмүүст бүсэлхийн тойрог эрэгтэйчүүдэд 90 см-ээс дээш, эмэгтэйчүүдэд 80 см-ээс дээш бол төвийн таргалалт гэж үзсэн ба бамбай булчирхайн зангилаатай хүмүүсийн дунд төвийн таргалалт түгээмэл ажиглагдсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Бамбай булчирхайн зангилааг эрт илрүүлэгт хамрагдагсдад 40.3% тохиолдож байгаа нь тогтоогдлоо. 2. Таргалалт, жингийн илүүдэлтэй хүмүүсийг хэвийн биеийн жинтэй хүмүүстэй харьцуулахад бамбайн булчирхайн зангилаа үүсэх эрсдэл 1.2-1.5 дахин их байгааг тогтоолоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Анар, Г.Нархажид, Б.Анхлан, Ц.Цахим-Эрдэнэ, П.Төгсжаргал, Х.Алтайсайхан, Б.Оюунтөгс

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-11-07

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл