Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын чанарын шинжилгээний зарим дүн

Зохиогчид

  • Б.Энхтуул АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими, ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Э.Буянжаргал АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими, ургамал судлалын тэнхим Зохиогч
  • О.Одтөгс АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими, ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Д.Төртүших АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими, ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Ү.Отгонбаатар АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими, ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Б.Отгонбат АШУҮИС, Эм зүйн сургууль, Эм найруулагчийн тэнхим Зохиогч
  • Р.Норовням АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими, ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Д.Отгонсүрэн АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн технологийн тэнхим Зохиогч
  • Д.Энхжаргал АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими, ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Х.Даариймаа АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими, ургамал судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Антиоксидант идэвх, Протопин, Алкалоид, Нимгэн үет хроматографи

Хураангуй

Үндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай эмт бодис, ургамлын эм, бэлдмэлийг хэрэглэх явдалд ихээхэн анхаарах болсон ба уламжлалт анагаах ухаанд олон төрлийн өвчнийг анагаахад хэрэглэсээр ирсэн хэдий ч шинжлэх ухааны түвшинд бүрэн гүйцэд судлагдаж амжаагүй олон төрлийн эмийн ургамал, эмт бодис байдаг билээ. Тэдгээрийн нэг нь намуугийн овогт багтах нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамал бөгөөд манай орны нутаг дэвсгэрт өргөн тархаж ургадаг. Монгол болон бусад улс орнуудад нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын фитохимийн судалгаа нэлээдгүй хийгдсэн ч түүхий эдийн чанарыг үнэлсэн судалгааны материал хомс байсан учир бид нүцгэн намуу (Papaver nudicaule.L) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлохоор сонгож судлав. Зорилго: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны ажлыг лабораторийн туршилт судалгааны аргаар in vitro нөхцөлд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Эм шинжилгээний лаборатори”-ийг түшиглэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн зарим үйлчлэгч бодис түүний тооны агууламжийг НҮХ, ӨИШХ-ийн аргаар илрүүлж, мөн тус ургамлын антиоксидант идэвхийг DPPH (1,1-дифенил2-пикрилгидразил)-ээр тодорхойлсон. Үр дүн: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсэгт агуулагдах протопин алкалоидын тооны агууламжийг өндөр идэвхт шингэний хроматографийн аргаар тодорхойлоход 0.0288±0.0005% байна. Дүгнэлт: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлоход үнслэг 5.81±0.31%, чийглэг 4.17±0.165%, дотоод шингээх коэфицциент 2.66±0.51, бүрэн шингээх коэфицциент 3.46±0.17, тохиромжтой жижиглэлтийн зэрэг 1 мм, хандлагдах бодисын хэмжээ 70%-ийн этанолд хамгийн их буюу 27.55±0.43% байв. Мөн Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын түүхий эдийн антиоксидант идэвхийг метанолын, 70% этанолын ханданд тодорхойлоход 70%-ийн этанолын ханд чөлөөт радикалыг бууруулах идэвхээр илүү байсан буюу 50% бууруулах идэвхтэй байв. Мөн антиоксидант идэвх хандны концентраци болон ургамлын эрхтэн бүрээс хамаарч өөр байгааг тогтоолоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: О.Одтөгс, Ү.Отгонбаатар, Б.Отгонбат, Р.Норовням, Д.Отгонсүрэн, Х.Даариймаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-11-07

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл