Монголчуудын дундах артерийн гипертензийн эрсдэлийг таргалалттай холбон судалсан дүн
Түлхүүр үг:
Биеийн жингийн илүүдэл, Систолын артерийн даралт, Халдварт бус өвчинХураангуй
Үндэслэл: Артерийн гипертензийн (АГ) эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох биеийн жингийн илүүдэл ба таргалалтын тархалт Монгол улсад тасралтгүй нэмэгдсээр байна. Монгол улсад өмнө нь хийгдсэн томоохон эрт илрүүлэг, тархалтын судалгаануудын үр дүнгээс харахад хоёрдогч эрсдэлт хүчин зүйлс болох таргалалт ба артерийн гипертензи (АГ)-ийн хоорондын хамаарлыг судалсан судалгаа хараахан бүрэн судлагдаагүй байна. Зорилго: Монголчуудын дундах артерийн гипертензийн эрсдэлийг таргалалттай холбон судлах. Арга, аргачлал: МУ-ын засгийн газраас 2022-2023 онд зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамрагдсан хүмүүсийн мэдээлэлд АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024 оны 02 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр (2024/3-02) зөвшөөрөл авч судалгааг хийж гүйцэтгэсэн. Бид артерийн даралт 140/90 мм МУБаас дээш тохиолдолд артерийн гипертензитэй, БЖИ-ийн хэмжээ 18.524.9кг/м2 үед хэвийн жинтэй, 25.0-29.9 кг/м2 үед илүүдэл жинтэй, 30 кг/ м2-аас дээш тохиолдолд таргалалт гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд нийт 125330 хүн хамрагдсан ба дундаж нас 44.3±15.2 жил, 39.2% (n=49270) нь эрэгтэй, 60.8% (n=76060) нь эмэгтэй байв. Эрт илрүүлэгт хамрагдагсдын 28.1% (n=35259) нь АГ-тэй, 35.8% (n=44920) нь илүүдэл жинтэй ба 22.3% (n=27901)-д таргалалттай болох нь тодорхойлогдсон. БЖИ ба систолын артерийн даралт хооронд дунд шууд хамаарал ажиглагдсан (r=0.335, p<0.001). АГ-ийн тархалт биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст 31.4%, харин таргалалттай хүмүүст 47.5% байв. Логистик регрессийн шинжилгээгээр засварласан харьцуулсан харьцааг тооцоход АГ-ийн эрсдэлийн түвшин хэвийн биеийн жинтэй хүмүүстэй харьцуулахад илүүдэл жинтэй хүмүүст 1.64, харин таргалалттай хүмүүст 2.63 дахин өндөр байв. Дүгнэлт: 1. Эрт илрүүлэгт хамрагдагсдын 28.1%-д артерийн гипертензи илэрсэн. 2. Хэвийн биеийн жинтэй хүмүүстэй харьцуулахад биеийн жингийн илүүдэл, таргалалттай хүмүүст артерийн гипертензийн эрсдэл 1.64-2.63 дахин их байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Э.Хангай, Б.Оюунтөгс, Д.Баярболд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
