Мана-4 мөхлөг эмийн чанарыг үнэлсэн стандартчиллын судалгааны үр дүн
Түлхүүр үг:
Уламжлалт эм, Матрин, Инулин, Галлын хүчилХураангуй
Үндэслэл: Сүүлийн жилүүдэд уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг эм, тан болон байгалийн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг эмийг стандартчилах, мөн тэдгээрийг хэрэглэхэд хялбар, орчин үеийн эмийн хэлбэрт оруулах хандлага нэмэгдэж байна. Иймд Мана-4 танг сонгон авч, хэрэглэхэд хялбар болгон мөхлөг эмийн хэлбэрт оруулсан эмийн чанарыг үнэлж, стандартчилах нь энэхүү судалгааны үндэслэл болов. Зорилго: Мана-4 мөхлөг эмийн чанарыг судлах, үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл боловсруулах. Арга, аргачлал: Бид Эм судлалын хүрээлэнгийн Эмийн химийн сектор, Технологийн секторыг түшиглэн энэхүү судалгааг хийж гүйцэтгэв. Мана-4 мөхлөг эмийн гадна байдлыг харааны мэдрэхүйн аргаар, дундаж жин, жингийн хэлбэлзэл, жижиг хэсгийн хэмжээг жингийн аргаар, нийлбэр полифенолт нэгдэл, алкалоид, полисахаридыг спектрофотометрийн аргаар тус тус тодорхойлов. Үр дүн: Мана-4 мөхлөг эм нь шаргалдуу өнгөтэй, нэгэн төрлийн нарийн мөхлөг, дундаж жин, жингийн хэлбэлзэл нь 2 г±1.06%, жижиг хэсгийн хэмжээ 1.28±0.12%, дисперсжилт 2 минут, нийлбэр полифенолт нэгдэл 0.69±0.016%, нийлбэр алкалоид 0.27±0.006%, нийлбэр полисахарид 12.11±0.078% агуулагдаж байгааг тодорхойлогдлов. Дүгнэлт: 1. Мана-4 мөхлөг нь нь усанд бүрэн уусаж жигд тархсан ба гаднын ямар нэгэн хольцгүй, дундаж жин нь 2.01±0.022г, чийглэгийн хэмжээ 1.05±0.02% байгаа нь мөхлөгт тавигдах ерөнхий шаардлагыг хангаж байна. 2. Мана-4 мөхлөг эмэнд агуулагдах гол үйлчлэгч нэгдлийн тоо хэмжээг спектрофотометрийн аргаар тодорхойлсон ба цаашид дээрх үзүүлэлтүүдээр үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл боловсруулах боломжтой болох нь батлагдав.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Маралгуа, Х.Даариймаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
