Жирэмсэн эмэгтэйчүүдэд Б бүлгийн стрептококкийн колонизацийн тархалт, нөхөн үржихүйн байдлыг судалсан нь

Зохиогчид

  • А.Урьхан АШУҮИС , АШУҮИС, АУС, Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим , БНХАУ, Өвөр Монголын Улаан Хадын их сургууль Зохиогч
  • Б.Дамдиндорж АШУҮИС Зохиогч
  • Б.Жаргалсайхан АШУҮИС, АУС, Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Б бүлгийн стрептококк, Төрөлт, Давтан төрөгч, Үр хөндөлт

Хураангуй

Үндэслэл: БНХАУ-д эхийн эндэгдэл 2021 оны байдлаар 100.000 амьд төрөлтөд 18.3, Өвөр Монголын Өөртөө Засах оронд 13.08 тохиолдсон байна. Эхийн эндэгдлийн шалтгаанд төрсний дараах үжил халдвар 3 дугаар байранд, харин нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгааныг эзэлж байна. Өвөр Монголын Өөртөө Засах оронд 2021 оны байдлаар нярайн эндэгдлийн тохиолдол 1000 амьд төрөлтөд 3.5, нярайн үжил халдварын тохиолдол 1000 амьд төрөлтөд 25.6 тохиолдож, нярайн эндэгдлийн шалтгааны 20-30%-ийг эзэлж байна. Өвөр Монголын өөртөө засах оронд жирэмсний 35-37 хоногийн хугацаанд Б бүлгийн стрептококкийн колонизацийг үтрээ-хошногоны арчдаснаас илрүүлж, үр дүнг тооцсон судалгааны ажил одоо хүртэл хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Жирэмсэн эмэгтэйчүүдэд Б бүлгийн стрептококкийн колонизацийн тархалт болон жирэмслэлт, төрөлт хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Улаан хад эмнэлгийн жирэмсний хяналтад 2019-2023 оны хамрагдсан, жирэмсний тээлтийн 35-37 хоногийн хугацаатай 1782 эмэгтэйчүүдэд Б Бүлгийн стрептококкийн колонизаци илрүүлэх шинжилгээг үтрээ-хошногоноос савхаар арчдас авч хийсэн. Үтрээ-хошногоноос авсан арчдасыг Б бүлгийн стрептококкийг өсгөвөрлөх тусгай луувангийн тэжээлт орчинд тарьж, 24-48 цагийн турш өсгөвөрлөн, сорьцноос стрептококкийн ДНХ-ийг ялгаж, нуклеотидийн дараалал тогтоох секвенсийн шинжилгээг хийсэн. Судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засаг, газар зүй, боловсрол, эх барихын асуумж, төрсний дараах үр дүнг судалсан. Үр дүн: Жирэмсний 35-37 хоногийн хугацаанд үтрээ-хошногоны арчдаст Б бүлгийн стрептококкийн колонизаци жирэмсэн эмэгтэйчүүдэд 4.9% (n=87) илэрсэн. Б бүлгийн стрептококкийн колонизаци 30-34 насны жирэмсэн эмэгтэйчүүдэд 42.2% (9.4, 95% CI: 8.5–10.4%), 25-аас доош насны жирэмсэн эмэгтэйчүүдэд 6.4% (7.5, 95% CI: 6.3–8.6%) тохиолдсон байна. Давтан төрөгч (p=0.003), олон төрсөн (p=0.002), үр хөндөлт (p=0.001) нь Б бүлгийн стрептококкийн колонизаци үүсгэх эрсдэлт хүчин зүйлс болж байв. Дүгнэлт: БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанхад аймгийн их сургуулийн Хараат эмнэлгийн төрөх тасагт 2019-2023 оны хугацаанд төрсөн жирэмсэн эмэгтэйчүүдэд Б бүлгийн стрептококкийн колонизацийн тархалт, тохиолдол дэлхийн дунджаас дөрөв дахин бага, харин Хятад улсын төвийн болон өмнөд бүсийн нутгийн тархалттай ижил түвшинд байна. Төрөлтийн тоо сүүлийн 5 жилийн хугацаанд буурсан боловч жирэмсэн эмэгтэйчүүдэд Б бүлгийн стрептококкийн тохиолдол жил ирэх тутам нэмэгдэх хандлагатай байна. Жирэмслэлт, төрөлт, үр хөндөлтийн давтамж үтрээ хошногонд Б бүлгийн стрептококкийн колонизаци үүсэхтэй шууд эерэг хамааралтай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Дамдиндорж

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-11-07

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл