Дорнод аймгийн зарим сумдын тэмээчдийн дунд Гепатит Е вирусийн тархалтын түвшинг тодорхойлсон дүн

Зохиогчид

  • Ч.Бат-Эрдэнэ АШУҮИС, Био-АС, Физиологийн тэнхим Зохиогч
  • Д.Цэцэгдолгор АШУҮИС, Био-АС, Физиологийн тэнхим Зохиогч
  • Б.Бүрэнжаргал АШУҮИС, Био-АС, Физиологийн тэнхим Зохиогч
  • Ч.Өсөхбаяр АШУҮИС, Био-АС, Физиологийн тэнхим Зохиогч
  • Х.Сэр-Од АШУҮИС, Тархи судлалын лаборатори, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • А.Аварзэд АШУҮИС, Цахим хөгжил маркетингийн газар Зохиогч
  • Э.Мөнхсоёл АШУҮИС, Био-АС, Физиологийн тэнхим , АШУҮИС, Тархи судлалын лаборатори, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Г.Сарангуа Халдварт өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • Э.Батмагнай ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн Зохиогч
  • Б.Цацралт-Од АШУҮИС, Био-АС, Физиологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Гепатит Е вирус, Халдвар дамжих зам, Тэмээ

Хураангуй

Үндэслэл: Гепатит Е вирус нь Гепевиридаен (Hepadnaviridae) овог, Ортогепевиридаен (Orthohepadnavirus) дэд овог, Паслагепевирусийн төрөлд хамаардаг. Эдгээр нь дэлхий даяар цочмог элэгний үрэвсэл үүсгэдэг гол вирусүүдийн нэг юм. Гепатит Е вирус нь Ази, Африкийн хөгжиж буй олон оронд төдийгүй өндөр хөгжилтэй орнуудад нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа бөгөөд ахуйн замаар тухайлбал бохирлогдсон хоол хүнс, усаар дамжин халдварлаж, элэгний эсийг сонгомлоор гэмтээдэг халдварт өвчин болохыг судлаачид тогтоосон байна. Монгол улсын харьцангуй эрүүл хүн амын дунд Гепатит Е вирусийн халдвар 11.7% байгааг судлаачид тогтоосон байна4. Өнөө үед Гепатит Е вирусийн зоонозын 3, 4, 8 дугаар генотип тогтоогдоод байна5. Эдгээрээс уг вирусийн 8-р генотип нь хоёр бөхт тэмээнд илэрдэг байна. Манай орны Говь хээр тал хээр бүс нутагт амьдарч буй малчдын цөөнгүй хэсэг нь хоёр бөхт тэмээ хариулдаг тоо баримт байна. Харин эдгээрт Гепатит Е вирусийн тархалтыг тогтоон эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхийг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Дорнод аймгийн зарим сумдын малчдад Гепатит Е вирусийн тархалтын түвшинг тодорхойлж эрсдэлт хүчин зүйлтэй нь уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгаандаа Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Чойбалсан сумдын тэмээчдийн 20-65 насны 276 иргэнийг хамруулсан. Ингэхдээ судалгааны нэг агшингийн загварыг ашиглав санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулсан. Судалгаанд нийт хамрагдагсдаас 32 асуулт бүхий асуумж авч эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхийг тодруулсны дараа ийлдсэнд Anti-HEV IgG эсрэг бие байгааг тогтоосон. Судалгааны ажлын үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийн статистик боловсруулалтыг хийхдээ SPSS-25.0 программ ашиглан тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдагсдын (15.6%) 43 гепатит E вирусийн халдвар оношлогдсон ба үүнээс (32.4%) 23 нь 60аас дээш насныхан байлаа. Гепатит Е вирусийн халдвар оношлогдсон судалгаанд хамрагдагчдын асуумж судалгаанд үндэслэн (6.6%) 4 нь Гепатит А вирусээр өмнө нь өвчилж байсан. (18.1%) 39 нь өмнө нь гепатит А вирусээр өвчилж байгаагүй гэсэн статистик ач холбогдол бүхий үр дүн тодорхойлогдлоо. Гепатит Е вирусийн халдвар илэрсэн тохиолдлын (92.7%) 38 нь тэмээний махыг хүнсэндээ байнга буюу хааяа хэрэглэдэг, (82.9%) 34 нь ингэний хоормог хэрэглэдэг гэсэн үр дүн ажиглагдсан ч статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Дорнод аймгийн тэмээчдийн дунд гепатит Е вирусийн тархалт 15.6% байгаа бөгөөд тэмээ малласан хугацаа болон гепатит Е вирусээр халдварлах эрсдэл нь шууд хамааралтай байна. Дүгнэлт: Дорнод аймгийн тэмээчдийн дунд гепатит Е вирусийн тархалт 15.6% байгаа бөгөөд тэмээ малласан хугацаа болон гепатит Е вирусээр халдварлах эрсдэл нь шууд хамааралтай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Цэцэгдолгор, Б.Бүрэнжаргал, Ч.Өсөхбаяр, Х.Сэр-Од, А.Аварзэд, Э.Мөнхсоёл, Б.Цацралт-Од

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-11-07

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл