Грейвсийн офтальмопатийн үед үүссэн дээд зовхи татагдлын шинжийг мэс заслын аргаар засах асуудалд

Зохиогчид

  • Б.Оюунгэрэл АШУҮИС, Био-АС, Молекул биологи-Удам зүйн тэнхим , УГТЭ, Нүдний мэс заслын тасаг Зохиогч
  • Д.Уранчимэг АШУҮИС, АУС, Нүд судлалын тэнхим Зохиогч
  • Б.Долгормаа Сасуриа нүдний эмнэлэг Зохиогч
  • Б.Пүрэвцэрэн Сасуриа нүдний эмнэлэг Зохиогч
  • Г.Оюунгэрэл УГТЭ, Дотоод шүүрлийн тасаг Зохиогч
  • Ж.Сарантуяа АШУҮИС, Био-АС, Молекул биологи-Удам зүйн тэнхим , АШУҮИС, Био-Анагаахын Хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Thyroid, Mullerectomy, Aponeurosis, Orbitopathy

Хураангуй

Үндэслэл: Грейвсийн офтальмопати нь нүдний хараа болон гоо Бамбай булчирхай сайханд сөрөг нөлөөлөл учруулдаг аутоиммуны үрэвсэлт өвчин юм. Мюллерэктоми Эмнэлзүйд зовхи татагдал, нүд бүлтийлт (проптоз), нүдний гадна Aпоневроз шулуун булчингийн хөдөлгөөний алдагдал, хялар, харааны мэдрэлийн Орбитопати дарагдал, хемоз, эвэрлэг бүрхүүлийн гэмтэл болон алимны салстын улайлт хаван зэрэг шинжүүд илэрдэг байна. Дээд зовхи татагдал нь Грейвсийн офтальмопатийн үед зонхилон тохиолддог эмнэлзүйн онцлог шинж болохыг судлаачид онцолж байна. Бүтцийн эргэшгүй өөрчлөлтөд орсон дээд зовхи татагдлыг мэс заслын аргаар засах ба арга техникийн хэд хэдэн хувилбар байдаг байна. Дээд зовхи татагдлыг засах мэс заслыг хийх нь харагдах байдал болон нүдний харааг хэвийн хадгалах урьдчилан сэргийлэлт болдог гэж үзэж байна. Манай улсад Грейвсийн офтальмопатийн үед үүссэн зовхи татагдлын шинжийг засах мюллерэктоми болон зовхи өргөгч булчин суллах мэс заслын үр дүнг харьцуулсан судалгаа ховор байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Грейвсийн офтальмопатийн үед үүссэн зовхи татагдлын шинжийг засах, үйлчлүүлэгчийн байдалтай уялдсан тохиромжтой аргыг тогтоох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг проспектив судалгааны аргаар 18 эмчлүүлэгчийн 26 нүдийг хамруулсан. Грейвсийн офтальмопати оношлогдсон хөнгөн болон дунд зэргийн зовхи татагдлын шинж үүссэн эмчлүүлэгч нарыг сонгож нүдний үзлэг хийж зовхи татагдлын хэмжээ, MRD1, эмнэлзүйн идэвхжилийн оноо зэргийг үнэлсэн. Эмчлүүлэгчийн нас, нэг нүд эсвэл хоёр нүдний зовхи татагдлаас шалтгаалж Мюллерэктоми эсвэл зовхи өргөгч булчин суллах мэс заслыг хийж гүйцэтгэсэн. Мэс заслын өмнөх болон дараах үр дүнг харьцуулж тооцсон. Үр дүн: Судалгаанд Грейвсийн офтальмопатийн зовхи татагдлын шинж үүссэн 34-54 насны 18 эмчлүүлэгчийн 26 нүдэнд мэс засал эмчилгээ хийлээ. Дээд зовхи татагдлыг зовхи өргөгч булчингаар суллах мэс заслыг 9 эмчлүүлэгчийн 17 нүдэнд, Мюллерэктоми мэс заслыг нэг нүдний зовхи татагдалтай 9 эмчлүүлэгчид хийж гүйцэтгэв. Мэс засал хийгдснээс 7 хоногийн дараах хэмжилтээр дээд зовхи татагдал дунджаар 0.25±0.34 мм, MRD1 хэмжээ 4.13±0.53 мм-ээр буюу статистикийн хувьд ач холбогдол (P<0.001) бүхий ялгаатайгаар буурч байгаа нь тодорхойлогдлоо. Харин мэс заслаас 7 хоног, 1 сар, 3 сарын дараах хэмжилтүүдийг харьцуулахад (P>0.05) статистикийн хувьд ач холбогдолгүй байгаа нь ажиглагдлаа. Мюллерэктоми болон зовхи өргөгч булчин суллах мэс заслаар зовхи татагдал болон MRD1-ийн хэмжилтүүдийн үзүүлэлтүүд хооронд статистик ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Грейвсийн офтальмопатийн үед зонхилон тохиолддог зовхи татагдлын шинжийг Мюллерэктоми болон зовхи өргөгч булчин суллах мэс заслаар засах нь үр дүнтэй байна. Мэс заслын аргыг зовхины байдал, нэг нүд эсвэл хоёр нүд хамарсан эсэхтэй уялдуулж сонгох нь эмчлүүлэгчид илүү таатай болохыг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-11-07

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл