Ахмад настны судасны хөшүүн чанарт нөлөөлөх зарим хүчин зүйлсийг проспектив когорт аргаар судалсан нь

Зохиогчид

  • Б.Ариунзаяа АШУҮИС, Био-АС, Эмгэг физиологийн тэнхим Зохиогч
  • Э.Одхүү АШУҮИС, Био-АС, Эмгэг физиологийн тэнхим Зохиогч
  • Н.Бат-Эрдэнэ АШУҮИС ,АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • Л.Отгонбаяр Тод дэлгэц эмнэлэг Зохиогч
  • Ц.Лхагвасүрэн АШУҮИС Зохиогч
  • М.Мөнхзол АШУҮИС, Био-АС, Эмгэг физиологийн тэнхим Зохиогч
  • Б.Номундарь АШУҮИС, Био-АС, Эмгэг физиологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Aging, Arterial stiffness, Atherosclerosis, Cardio-Ankle Vascular Index, CAVI

Хураангуй

Үндэслэл: Манай улсад хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан Насжилт нь зүрх судасны тогтолцооны өвчин бөгөөд эмгэг жамын гол хүчин Судасны хөшүүн зүйл нь судас хатуурал юм. Судасны хөшүүн чанарыг илтгэх үзүүлэлт чанар болох зүрх-шагайн судасны индексийг тодорхойлох нь судас хатуурлыг Судасны хатуурал эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө оношлох боломж олгодог. Зүрх-шагайн Судасны хөшүүн чанарыг үнэлэн эрсдэлт хүчин зүйлсийг проспектив судасны индекс когорт аргаар анх удаа судлаж байгаа нь үндэслэл болсон. Зорилго: ЗШСИ Судалгаанд оролцогчдын судасны хөшүүн чанарын 12 жилийн дараах өөрчлөлт болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тогтоох. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Эмгэг физиологийн тэнхимийг түшиглэн ажиглалтын судалгааны проспектив когорт загвар ашиглан хийж гүйцэтгэлээ. Судалгаанд 2011-2015 онд ШУТС-ийн санхүүжилтээр хийгдсэн “Хүн амын урт наслалтад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн судалгаа”-нд хамрагдсан Улаанбаатар хотын 393 оролцогчоос хасах шалгуурын дагуу 67-105 насны 89 оролцогчийг 2024 оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд дахин хамруулсан. ЭМХТ-ийн 2023 оны мэдээгээр 102 ахмад настан нас барсан тул судалгаанаас хасав. Судалгаанд оролцогчдоос нийгэм эдийн засгийн байдал, амьдралын хэв маяг, зүрх судасны эрсдэлт хүчин зүйл зэргийг багтаасан 7 бүлэг, 48 асуулт бүхий асуумж судалгаа аван, бие бялдрын үзүүлэлтүүдийг(биеийн жин, өндөр, цээж, хэвлий, өгзөгний тойрог, артерийн даралт) хэмжсэн. Судасны хөшүүн чанарыг илтгэгч ЗШСИ-г VaSera VS-1000 (FUKUDA DENSHI, JAPAN) багажаар баруун, зүүн талд үзүүлэлтийг тодорхойлов. Цусанд өөх тосны нийт холестерол, триглицерид, БНЛП-Х, ИНЛП-Х тодорхойлов. Үр дүн: Судалгаанд оролцогчдын ЗШСИ суурь судалгааны (2011 он) хэмжилтээр 8.67±1.35 байсан бол дагасан судалгааны (2024 он) хэмжилтээр 9.43±1.62 болж нэмэгдсэн байна (p<0.05). 12 жилийн өмнө судас хатуурал (ЗШСИ≥9)-ын тохиолдол 41.6% (n=37) байсан бол дагасан судалгааны үр дүнд 61.8% (n=55) болж ихэсжээ. Харин эрсдэлт бүлэг (ЗШСИ 8-9) нь 28.1% (n=25)-иас 22.5% (n=20) болж, эрүүл (ЗШСИ ≤9) байсан оролцогчид 30.3% (n=27)-иас 15.7% (n=14) болж буурчээ (p<0.01). Бидний судалгаанд судас хатуурал эрэгтэйчүүдийн 84.6% (n=11), эмэгтэйчүүдийн 57.9% (n=44)-д илэрсэн. ЗШСИ ба насны хамаарлыг үнэлэхэд шууд сул (r=0.378, p<0.01) хамааралтай бөгөөд шугаман регрессийн шинжилгээгээр нас нэг нэгжээр нэмэгдэхэд ЗШСИ 0.086 (Exp(B)=0.086, p<0.01)-аар нэмэгдэж байна. Дагасан хугацаанд судас хатууралд шилжсэн 55 тохиолдолд үндэслэн харьцангуй эрсдэл (RR) тооцоолоход чихрийн шижин өвчтэй байх нь эрүүл бүлгээс 1.58 [95%CI 1.21-2.08] дахин, артерийн даралт ихсэлттэй байх нь хэвийн бүлгээс 2.36 [95%CI 1.11-5.00] дахин судас хатуурах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Давс өдөрт 5 граммаас илүү хэрэглэх нь бага хэрэглэдэг бүлэгтэй харьцуулахад 1.64 [95%CI 1.24-2.16] дахин, хонины мах түлхүү хэрэглэдэг бүлгийг үхрийн мах түлхүү хэрэглэдэг бүлэгтэй харьцуулахад 2.08 [95%CI 1.36-3.16] дахин судас хатуурах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хэвтрийн хүмүүсийг бусад бүлэгтэй харьцуулахад 1.52[95%CI 1.15-2.02] дахин судас хатуурлын эрсдэлийг нэмэгдүүлж байна. (p<0.05) Дүгнэлт: 1. Судалгаанд оролцогчдын судасны хөшүүн чанар нас ахих тусам ихсэж байгаа бөгөөд нас нэг нэгжээр нэмэгдэхэд ЗШСИ 0.086 нэгжээр ихсэж байна. 2. Чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, давсны их хэрэглээ, хонины мах түлхүү хэрэглэх ба хэвтрийн байдал зэрэг нь судас хатуурлын эрсдэл болж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Мөнхзол

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-11-07

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл