Толбот арзаахай ургамлын пептидын хорон чанарын судалгааны дүн

Зохиогчид

  • Ananda Зохиогч
  • Su Xinan Зохиогч
  • Ш.Оюунгэрэл Зохиогч
  • С.Энхтунгалаг Зохиогч
  • Д.Цэнд-Аюуш Зохиогч
  • Н.Сайханаа Зохиогч

Түлхүүр үг:

Силибумын пептид, АлАТ ферментийн идэвх, Элэгний цочмог гэмтэл, Элэг хамгаалах идэвх, Хорон чанар

Хураангуй

Үндэслэл: Толбот арзаахай (ЗПуЪит т а п а п и т ) ургамлын гол найрлага нь элэг хамгаалах силимарин болон ф л а в о н о л и гн а н у уд бөгөөд хамгийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг нь си л и б и н (кйуЫп) юм. Сорил туршилт, эмнэлзүйн олон тооны судалгаагаар силимарин болон түүний флавонолигнанууд нь өндөр антиоксидант, үрэвслийн эсрэг, апоптозыг дэмжих шинжчанартай болохыг тогтоосон. Силибум ургамлын пептидын хорон чанарыг тогтоосон судалгааны ажил хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Ш уЪ ит т а п а п и т ургамлаас ялгасан пептидын хорон чанарыг тогтоох. Арга, аргачлал: 20 толгой нас бие гүйцсэн эр хүйсийн С57В^/6 үүлдрийн хулганыг судалгаанд ашигласан. Хулгануудыг силибум ургамлын (8^В) болон хяналтын бүлэгт хуваасан. 8^В бүлгийн хулгануудад 200 мг/кг тунгаар 8ПуЪит т а п а п и т пептидыг амаар 14 өдрийн турш хяналтын бүлгийн хулгануудад ижил хэмжээний физиологийн уусмалыг амаар ө г с ө н . 8ь 1уЪит т а п а п и т пептид уулгасан хулганын биеийн жин болон цусан дахь глюкозод үзүүлэх нөлөө, элэг, дэлүүний жинг хэмжиж, элэгний болон дэлүүний индекс, АлАТ ферментийн идэвхийг колориметрийн аргаар тодорхойлсон. Үр дүн: Ш уЪ ит т а п а п и т пептидын хортой нөлөөг тодорхойлохын тулд туршилтын амьтны биеийн жин, цусан дахь глюкозын түвшнийг хэмжсэн. Туршилтын хугацаанд амьтны гадаад төрх, авир төрх, ялгадас болон бусад үзүүлэлтэд ямар нэгэн хэвийн бус өөрчлөлт ажиглагдаагүй бөгөөд туршилтын төгсгөлд нэг ч хулгана үхээгүй болно. Туршилтын 1-13 дахь хоногуудад 8йуЪит т а п ап и т пептид хэрэглэсэн бүлэг болон хяналтын бүлгийн хулганы биеийн жин болон цусан дахь глюкозын түвшинд мэдэгдэхүйц ялгаа гараагүй. Туршилтын төгсгөлд Ш уЪ ит т а п а п и т пептид хэрэглэсэн болон хяналтын бүлгийн хулгануудын элэгний эдийн бүтцийн тогтвортой байдал хэвийн байсан. Элэг нь тодорхой харагдах элэгний бөөмийн бүтэцтэй, хэвийн гадаргуутай, гөлгөр ирмэгтэй, зөөлөн бүтэцтэй, эрүүл улаан өнгөтэй байсан. Дэлүү болон элэгний жинд ямар нэгэн хэвийн бус өөрчлөлт ажиглагдаагүй. Ш уЪ ит т а п а п и т пептид нь элэг, дэлүүний нойтон жинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй. Ш уЪ ит т а п а п и т пептидын хулганын цусан дахь А л А Т ферментийн идэвхэд үзүүлэх нөлөөг судлахад 8йуЪит т а п а ш т пептид хэрэглэсэн бүлэг болон хяналтын бүлгийн хооронд А л А Т ферментийн идэвхийн мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй. Дүгнэлт: Ш уЪ ит т а п а п и т ургамлын пептид нь хорон чанар багатайг тогтоосон.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-01-01