Аарцгийн эрхтний унжилтын мэс засал эмчилгээний үр дүнг POP-Q олон улсын хэмжүүрээр үнэлсэн нь
Түлхүүр үг:
POP-Q, Аарцгийн эрхтний унжилт, Давсаг, Шулуун гэдэс, Мэс засалХураангуй
Үндэслэл: Монгол Улсад аарцгийн эрхтний унжилтын тархалтын судалгаа ховор ч түгээмэл тохиолдох зовуурь болох шээс задгайрлын тархалтын судалгаагаар эмэгтэйчүүдийн 32.2% нь шээс задгайралтай байгааг судлаачид тогтоосон байна. Мөн энэхүү эмгэгийн мэс заслын эмчилгээ, арга хэлбэрийг төгөлдөржүүлэх асуудал дээр анхаарлаа хандуулж байгаа хэдий ч мэс засал эмчилгээний үр дүнг хангалттай тооцсон судалгааны ажил байхгүй байгааг энэхүү судалгааны ажлыг хийлээ. Зорилго: Аарцгийн эрхтний унжилтын үеийн нөхөн сэргээх засах мэс засал эмчилгээний үр дүнг POP-Q аргаар үнэлэх. Арга, аргачлал: Бид АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлгийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт 2023-2024 оны хооронд аарцгийн эрхтний унжилт оношоор мэс засал эмчилгээ хийлгэсэн 79 өвчтөнд үнэлгээ хийв. Эмэгтэйчүүдийн өвчтөний нас, шинж тэмдэг, жирэмслэлт, тоо зэрэг хагалгааны өмнөх эмнэлзүйн мэдээллийг нэгтгэн дүгнэхэд проспектив анализийг ашигласан. Мэс заслын өмнөх ба дараах POP-Q үнэлгээг төрөлт, биеийн жингийн индекс зэргээр бүлэг үүсгэн Wilcoxon signedrank test ашиглан, хувьсагчдыг харьцуулахын тулд Хи-квадрат тест буюу хоёр талт Фишерийн тест нэг болон олон хүчин зүйлийн регресс ашигласан, P-утга<0.05 бол статистикийн хувьд ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд нийт шалгуур хангасан 60 үйлчлүүлэгчид үнэлгээ хийхэд эмэгтэйчүүдийн дундаж нас 46.5±7.3 жил (32–72) байлаа. Эмэгтэйчүүдийн 19 (31.6%) нь шээс барьж чадахгүй, 32 (53.3%) нь ханиаж найтаах үед шээс дусагнана, 5 (8.3%) нь дутуу шээсэн мэт санагдана, 4 (6.6%) дүлж шээнэ гэсэн зовууриар эмнэлэгт хандсан байв. Эмэгтэйчүүдийн дундаж жирэмслэлт 4.8±5.3 (2–10), төрөлтийн тоо төрөх замаар 3.4±2.3 (2–10), хүүхдийн жин 3200гр ±300 байна. Эмэгтэйчүүдийн дундаж өндөр 163±10 (145-172см) жин 66.8±10 (101-50кг), БЖИ-27.04±4.2 (23.2-33.7кг/м2). Мэс заслын өмнө, дараах POP-Q үнэлгээгээр нийт хагалгаанд орсон эмэгтэйчүүдэд үтрээний гол гурван хэмжээс мэдэгдэхүйц сайжирч, үтрээний нийт урт хадгалагдсан байна (p-утга<0.05). Мөн нийт эмэгтэйчүүдийн 35 (60%) буюу 30-50 хүртэлх насныханд мэс засал эмчилгээний дараах POP-Q үнэлгээ: 0-I зэрэг: Aa, Ap, Ba, Bp -3 ба C эсвэл D< (tvl-2) cm бол 22 (37.4%) буюу 50 дээш насныханд II зэрэг –Доошилсон ирмэг >-1 гэхдээ <+1 болох нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Аарцгийн булчингийн нөхөн сэргээх мэс заслын арга нь үр дүнтэй эмчилгээний аргуудын нэг төдийгүй мэс заслын эмчилгээний үр дүнг POP-Q үнэлгээгээр үнэлж унжилтын зэрэг, мэс засал эмчилгээний үр дүнг тооцоход булчингийн бүх хэмжээснүүд багассан, хэмжихэд тохиромжтой үнэлгээний аргын нэг болох нь тогтоогдлоо. 2. Эмэгтэйчүүдийн Нас, БЖИ, төрөлтийн тоо нэмэгдэх нь аарцгийн булчингийн нөхөн сэргээх мэс заслын дараах үр дүнг бууруулахад нөлөөж байна. Иймд урт хугацаанд дагаж судлах судалгаа хийх шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Тунгалагсувд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
