Эм зүйч мэргэжилтэн бэлтгэх сургалтын нэгж хичээлийн хөтөлбөрийн үнэлгээ

Зохиогчид

  • Б.Билгүүн АШУҮИС, ЭЗС, Эмийн технологийн тэнхим Зохиогч
  • Д.Шинэзаяа АШУҮИС, ЭЗС, Эмийн технологийн тэнхим Зохиогч
  • Б.Оюунгоо АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • З.Анхзаяа ТТАХНЭ Зохиогч
  • Д.Даваадагва АШУҮИС, ЭЗС, Эмийн технологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хөтөлбөр, Хичээлийн сэдэв, Матриц, Эм зүйч

Хураангуй

Үндэслэл: Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн буюу хөтөлбөрөөр суралцаж төгсөх оюутны эзэмших мэдлэг, ур чадвар, хандлагыг сургалтын төлөвлөгөөнд байгаа ямар ямар хичээлийг судалснаар оюутанд эзэмших боломжтойг харуулсан хичээл ба суралцахуйн үр дүн хоорондын хамаарлын матрицыг тодорхойлох нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: “Эм зүйч” мэргэжилтэн бэлтгэх нэгж хичээлийн агуулгыг (TLO) хөтөлбөрийн хүрэх үр дүнтэй (PLO) уялдуулан үнэлэх. Арга, аргачлал: Бид Аналитик судалгааны загвараар баримтын судалгаанд үндэслэн сургалтын хөтөлбөрийн агуулга болон хүрэх үр дүнг судалсан. Үр дүн: “Эм зүйч” мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн үр дүнг (PLO) зарим хичээлийн хүрэх үр дүнтэй (CLO) уялдуулан судлахад эм зүйч мэргэжлийн “Тусламж үзүүлэгч” (PLO 1), Зохион байгуулагч (PLO 4), Тасралтгүй суралцагч (PLO 6), Мэргэжилтэн (PLO 7) гэсэн чадамжтай тухайн хичээлийн K1,K2,К3,К4 мэдлэгүүд сул хамааралтай. “Тусламж үзүүлэгч” (PLO 1), Харилцагч (PLO 2), Хамтрагч (PLO 3), Тасралтгүй суралцагч (PLO 6) гэсэн чадамжтай тухайн хичээлийн S1,S2,S3, S4 гэсэн ур чадварууд уялдаж байна. “Тусламж үзүүлэгч” (PLO 1) гэсэн чадамжтай тухайн хичээлийн А1, А2, А3 гэсэн хандлагууд уялдаж байна. Дүгнэлт: “Эм зүйч” мэргэжилтэн бэлтгэх зарим нэгж хичээлийн хүрэх үр дүнг (CLO), “Эм зүйч” хөтөлбөрийн хүрэх үр дүнтэй (PLO) уялдуулан судлахад “Эмийн технологи” хичээлийн хүрэх үр дүн (CLO-K,S,A) Эм зүйн тусламж үзүүлэгч (PLO 1) чадамжтай, “Эмийн эдийн засаг” хичээлийн хүрэх үр дүн (CLO-K,S,A) Зохион байгуулагч (PLO 4) чадамжтай хамгийн их хамааралтай байгаа нь мэргэжлийн хичээлүүд нь хөтөлбөрийн хүрэх үр дүнд хүрч байна гэж үзэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Шинэзаяа, Б.Оюунгоо, Д.Даваадагва

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл