Хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны манлайллын хэв маягийг судлах нь

Зохиогчид

  • Б.Буяндэлгэр АШУҮИС Зохиогч
  • Д. Даваалхам АШУҮИС, НЭМС Зохиогч
  • М. Еркебулан АШУҮИС, НЭМС Зохиогч
  • Н. Хүрэлбаатар АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Эрүүл мэндийн байгууллага, Удирдах ажилтан, Манлайлал, MLQ 360

Хураангуй

Үндэслэл: Эрүүл мэндийн байгууллагын соёл, ажилчдын сэтгэл ханамж, өвчтөний тусламж үйлчилгээний чанарт манлайллын үзүүлэх нөлөө нь чухал хүчин зүйл болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Эрүүл мэндийн салбарт мэргэшсэн удирдах албан тушаалтнууд хомсдолтой байгаа бөгөөд эрүүл мэндийн тогтолцоонд тулгарч буй өнөөгийн сорилтуудын улмаас менежер, удирдлагууд нь манлайллын шинэ хэв маяг, ажилтнуудыг чадавхжуулах оновчтой стратегид суралцах шаардлагатай байна. Зорилго: Монгол Улсын хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудын манлайллын хэв маягийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг агшингийн аргаар хийж, Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудыг хамруулсан. Өөрчлөлтийн, идэвхитэй, идэвхигүй манлайллын 3 хэв маягийг тодорхойлох олон хүчин зүйлийн MLQ-360 асуумжийн аргыг ашиглан мэдээлэл цуглуулж, SPSS-26.0 программ ашиглан статистик боловсруулалтыг хийлээ. Үр дүн: Судалгаанд хот, хөдөөгийн 14 эмнэлгийн нийт 110 удирдах ажилтныг хамруулсан бөгөөд оролцогчдын 24.5% нь эрэгтэй, 75.5% нь эмэгтэй оролцогчид байсан. Судалгаанд оролцогчдын дундаж нас 40.6 (±9) жил, ажилласан жилийн хувьд дунджаар 9.0 (±8.4) жил байна. Удирдах ажилтны Өөрчлөлтийн манлайллын 5 хүчин зүйлийн дундаж оноо 2.97±0.59, хот хөдөөд ойролцоо түвшинд байлаа. Идэвхитэй манлайллын үндсэн үзүүлэлтүүдийг нэгтгэн үнэлэхэд 2.6±0.55 байгаа нь заримдаа болон ихэвчлэн хэрэгжүүлж байгааг илэрхийлж байна. Идэвхигүй манлайллын нэг гол үзүүлэлт болох удирдагч хүн үүрэг хариуцлагаас зайлсхийх давтамжийг үнэлэхэд хааяа болон заримдаа тохиолдож байгаа бөгөөд байршил болон хүйсийн хувьд ойролцоо байна. Дүгнэлт: Хот хөдөөгийн ЭМБ-ын удирдах ажилтны манлайллын хэв маягийн үзүүлэлтүүд харилцан адилгүй түвшинд байгаа хэдий ч хот хөдөө, хүйсийн хувьд статистик үнэн магадлалтай ялгаагүй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д. Даваалхам, М. Еркебулан, Н. Хүрэлбаатар

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл