Хам шинжийн бус дүлийрэлтэй тохиолдлуудад MT-RNR1 генийн m.1555A>G мутацийг илрүүлсэн дүн
Түлхүүр үг:
Aminoglycoside, qPCR, Mutation, Hearing loss, PreventionХураангуй
Үндэслэл: Өнөө үед удамшлын шалтгаант дүлийг нөхцөлдүүлэгч 200 Аминогликозид гаруй генийн мутаци тодорхойлогдоод байна. Эдгээрээс митохондрийн бхПГУ геномын 12S рРНХ-ийг кодлогч MT-RNR1 генийн m.1555A>G, Mутаци m.1494C>T мутациуд эмийн шалтгаант хам шинжийн бус дүлийрэл Cонсгол алдалт үүсгэдэг өвөрмөц онцлогтой байдаг.1 Тодруулбал m.1555G эсвэл Урьдчилан m.1494T мутант аллелийг тээгч нь хэвийн сонсгол төрдөг боловч сэргийлэлт аминогликозидын бүлгийн антибиотикуудыг хэрэглэсний дараа олдмол байдлаар сонсголоо алддаг байна. Өөрөөр хэлбэл дээрх мутант аллелийг тээгч нь аминогликозидын бүлгийн антибиотик хэрэглэхгүй бол сонсгол алдалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Олон улсын эмнэлзүйн практикт шинэ төрсөн нярайд эсвэл үйлчлүүлэгчид аминогликозидын бүлгийн антибиотик эмчилгээ эхлэхийн өмнө m.1555A>G, m.1494C>T мутациудыг илрүүлэх шинжилгээг заавал өгөхийг зөвлөдөг. Монгол улсын эмнэлзүйн практикт энэ төрлийн шинжилгээ хараахан нэвтрээгүй байна. Мөн дээрх мутациудын тархалт, эмийн шалтгаант хам шинжийн бус дүлийрлийн генетик шалтгааныг тодруулан судалсан судалгааны мэдээлэл хомс байгаа нь бид энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хамшинжийн бус дүлийрэлтэй тохиолдлуудад митохондрийн 12S рРНХ-ийг кодлогч MT-RNR1 генийн m.1555A>G, m.1494C>T мутациудыг бодит хугацааны полимеразын гинжин урвал (бхПГУ)-ын аргаар илрүүлж, мутацитай тохиолдол ба түүний гэр бүлд удамзүйн судалгаа хийх. Арга, аргачлал: Судалгаанд сайн дураар оролцох хүсэлтэй хам шинжийн бус дүлий болон сонсгол бууралттай 261 хүн оролцсон. Судалгаанд оролцогчдод аудиометрийн шинжилгээ хийж, эмийн шалтгаант сонсгол алдалт өгүүлэмжтэй 17 хүнд молекул биологийн шинжилгээ хийсэн. Ингэхдээ судалгаанд оролцогчдоос цус авч, ДНХ-ийг ялгаж цэвэршүүлэн, бхПГУ-ын аргаар m.1555A>G, m.1494C>T мутацийг илрүүлэх шинжилгээ хийж үр дүнг гаргав. Мутант аллель илэрсэн бүх тохиолдлыг баталгаажуулах зорилгоор нуклеотидын дараалал тогтоох шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт оролцогчдын 58% нь эрэгтэй (n=152), 42% нь эмэгтэй (n=110) байв. Сонсгол алдалтыг аудиометрийн шинжилгээнд үндэслэн эмнэлзүйн оношоор ангилан үзэхэд 46.7% (n=122) нь дүлий, 24.1% (n=63) нь мэдрэлмэдрэхүйн дүлий, 11.1% (n=29) нь мэдрэл-мэдрэхүйн сонсгол бууралттай, 2.29% (n=6) нь дамжуулах хэлбэрийн сонсгол бууралттай, 15.7% (n=41) нь дотор чихний дунгийн суулгацтай байлаа. Эмийн шалтгаант сонсгол алдалт өгүүлэмжтэй 17 тохиолдолд бхПГУ-ын аргаар шинжилгээ хийхэд, нэг тохиолдолд m.1555G мутаци илэрлээ. Мутаци эерэг тодорхойлогдсон тохиолдлыг пробанд гэж үзэн клиник-генеаологийн аргаар гэр бүл, удмыг дагаж судлан, пробандын гэр бүлийн 2 гишүүнээс мутаци илрүүлэх зорилгоор сорьц авч, бхПГУ шинжилгээ хийхэд m.1555G мутаци мөн илэрсэн. Дүгнэлт: Бид судалгаагаар эмийн шалтгаант сонсгол алдалттай тохиолдлууд дундаас бхПГУ-аар MT-RNR1 генийн m.1555A>G мутациг илрүүлсэн ба түүний гэр бүлийн 2 гишүүнд ижил мутаци байгааг илрүүлж чадлаа. Генеалогийн судалгааны үр дүнгээр пробандын ээж m.1555G мутант аллелийн тээгч хэдий ч сонсгол хэвийн байсан ба цаашид пробандын гэр бүлийн бусад гишүүнийг мутаци илрүүлэх шинжилгээнд хамруулах, шинжилгээ хийлгэхээс өмнө аминогликозидын бүлгийн антибиотик хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Чимэдлхамсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
