Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх оюутнуудын мэдлэг, хандлагыг үнэлсэн үр дүн

Зохиогчид

  • Б.Цэрэннадмид АШУҮИС, Сувилахуйн Сургууль, АСШУ-ны тэнхим Зохиогч
  • Ч.Ичинхорлоо АШУҮИС, Сувилахуйн Сургууль, СБ-4 Зохиогч
  • Ө.Эрдэнэчимэг АШУҮИС, Сувилахуйн Сургууль, СБ-4 Зохиогч
  • Г.Ганхуяг АШУҮИС, Сувилахуйн Сургууль, Суурь сувилахуйн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Эх барихуй, Хөдөлгөөн засалч, Хөдөлмөр засалч, Үнэлгээ

Хураангуй

Үндэслэл: Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал гэдэг нь үйлчлүүлэгчтэй зөв харилцах мөн зөв танин тодруулж, эмийн бүтээгдэхүүний аюулгүй байдал, зүү тариурт хатгуулж гэмтэх зэрэг эмнэлгийн байгууллагын үзүүлж буй тусламжтай холбоотой халдварын эрсдэл, унах эрсдэл, зэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг ханган ажиллах нь үйлчлүүлэгч болон тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд алдаа, зөрчил болон осол эндэгдэлд өртөхгүй байхыг хэлнэ. Зорилго: Сувилахуйн сургуулийн эх барихуй, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх. Арга, аргачлал: Бид судалгааг АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн эх барихуй, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр суралцаж байгаа 3, 4 дүгээр дамжааны 91 оюутнуудыг хамруулан нэг агшны загвараар тоон судалгааны аргаар, олон улсад туршигдсан үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх (PSCSE* Nam Ju Lee нарын 2017) стандарт асуумжийг ашигласан. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 87 (95.6%) эмэгтэй, 4 (4%) эрэгтэй байсан бөгөөд дундаж нас 21±1.05 байсан. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийг үнэлэхэд М5 буюу “Алдаа, сөрөг үйл явдал, аюулыг хооронд нь ялгаж таньдаг” гэсэн асуултад мэднэ гэж хамгийн өндөр хувьтай (59.3%) хариулсан байна. Хандлагыг үнэлэхэд Х2 буюу Алдаанаас урьдчилан сэргийлэхийн тулд өөрийн гүйцэтгэх үүрэг маш чухал гэсэн асуултад санал нийлж байна гэж хамгийн өндөр хувьтай (53.8%) хариулсан байна. Дүгнэлт: 1. Оюутнуудын өөрийн үнэлгээгээр үнэлсэн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийн үнэлгээ сайн, хандлагын үнэлгээ сайн (p≥0.001) байсан. 2. Оюутнуудын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийн хувьд дамжаа ахих тусам тодорхой нэгж хэмжээнд нэмэгдэж байгаа боловч хандлагын хувьд дамжаа ахих тусам төдийлөн нэмэгдэхгүй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл