Улаанбаатар хотод бүртгэгдсэн амьсгалын замын синцитиаль вирусийн халдварын дарамтыг тооцсон дүн

Зохиогчид

  • Т.Ууганжаргал АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим , Халдварт өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • Д.Оюунгэрэл Халдварт өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • Ч.Уртнасан Халдварт өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • Б.Ганцоож Халдварт өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • Н.Баясгалан Халдварт өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • Ч.Хишигмөнх Халдварт өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • Ц.Наранзул Халдварт өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • Г.Даваа АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Respiratory syncytial virus, Hospitalization, Disease burden, Seasonality, Symptoms

Хураангуй

Үндэслэл: Амьсгалын замын синцитиаль вирус (АЗСв) нь дэлхийн Амьсгалын замын хүн амын дунд өргөн тархсан, ихэвчлэн нярай, бага насны хүүхдийн синцитиаль вирус амьсгалын доод замыг гэмтээдэг, эмгэг төрөгчийн нэг юм. Ихэвчлэн Эмнэлэгт хэвтэлт бага болон дунд орлоготой улс орнуудад хүүхдийн өвчлөл, нас Өвчлөлийн дарамт баралтын тэргүүлэх шалтгаан болдог бөгөөд 2016 онд хийсэн дэлхийн Улиралчлал өвчний дарамтын судалгаагаар бага насны хүүхдийн 60%-70% нь 1 Шинж тэмдэг хүртэлх насандаа тус вирусийн халдварт өртөж, үүнээс 2%-3% нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. АЗСв-ийн халдварын хүн амд үзүүлж буй дарамт, ачааллыг тооцоолох, тархварзүй, эмнэлзүй, вирус судлалын онцлог шинж чанарыг тодорхойлох нь нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг зөв төлөвлөн хэрэгжүүлэхэд шаардлагатай нотолгоог бүрдүүлэх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад өндөр ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааны үндэслэл болно. Зорилго: Улаанбаатар хотын хүн амд тархсан амьсгалын замын синцитиаль вируст халдварын тархварзүйн зарим онцлог болон халдварын дарамтыг тооцох. Арга, аргачлал: Судалгааг дескрептив судалгааны аргыг ашиглан 2017 оны 5 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын 7 дүүргийн нэгдсэн эмнэлгийн идэвхтэй тандалтаар бүртгэгдсэн АЗСв-ийн тохиолдлын тоон мэдээнд суурилан гүйцэтгэсэн. Үр дүн: Бид энэхүү судалгаагаар АЗСв-ийн улиралчлал, өвчлөлийн дарамтыг 2017 оны 5 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хугацаанд судалгааны 7 нэгж дээр бүртгэгдсэн 1724 хүний мэдээллийг ашиглан тооцсон. Судалгаанд хамрагдагсдын 52.4% нь эрэгтэйчүүд, 47.6% нь эмэгтэй, 79.5% нь 5-аас доош насны хүүхдүүд байсан ба үүний 54.8% нь 2-оос доош насныхан эзэлж байв. АЗСв эерэг тохиолдлыг эмнэлзүйн шинж тэмдэгээр авч үзэхэд амьсгалын тоо олшрох 63%, амьсгал шуухитнах 60%, цээж хонхолзох 45%, халуурах 40%-д ажиглагдсан байна. Эмнэлзүйн шинж тэмдэгийг насны бүлгээр авч үзэхэд 3-аас доош сартай хүүхдүүдэд цээж хонхолзох (8.5%), 3-5 сартай хүүхдүүдийн дунд амьсгал тасалдах (50%), 6-11 сартай хүүхдүүдэд цээж хонхолзох (24.5%), 12-23 сартай хүүхдүүдэд сепсис (45.5%), 2-4 настай хүүхдүүдэд халуурах (32.9%), 5-дээш насанд халуурах (7.3%) шинж тэмдэгүүд зонхилон илэрсэн байна. Бүх шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн АЗСв-ийн эерэг тохиолдлыг насны бүлгээр харьцуулан үзэхэд 2-4 нас (28.3%; 23.5%)-тай хүүхдүүдийн дунд АЗСв-ийн халдвар хамгийн өндөр дарамтыг учруулж байна. АЗЦХХ-ын дундах АЗСв-ийн халдварын тохиолдлыг насны бүлгээр харьцуулан үзэхэд судалгааны 2 жилд 3-5 сар (68%)-тай хүүхдүүдийн дунд өвчлөлийн дарамт хамгийн өндөр байсан бол томуугийн халдварын хувьд 3-аас доош сар (21%)-тай хүүхдүүдийн дунд өндөр байв. АЗСв-ийн улиралчлалын байдлыг тооцон үзэхэд АЗСв нь 10 дугаар сараас эхлэн идэвхжил нэмэгдэж, 12 дугаар сард өвчлөл оргил үедээ хүрч, 4 дүгээр сар хүртэл үргэлжилдэг зүй тогтол ажиглагдаж байна. АЗСв-ийн идэвхжил буурахад томуугийн вирусийн идэвхжил нэмэгддэг зүй тогтол ажиглагдаж байна. Дүгнэлт: АЗСв нь 10 дугаар сараас эхлэн идэвхжил нэмэгдэж, 12 дугаар сард өвчлөл оргил үедээ хүрч, 4 дүгээр сар хүртэл үргэлжилдэг бөгөөд АЗСв-ийн идэвхжил буурахад томуугийн вирусийн идэвхжил нэмэгддэг зүй тогтол ажиглагдаж байна. АЗСв-ийн халдвар нь 5-аас доош насны хүүхдүүдийн дунд, ялангуяа 6-аас доош сартай хүүхдүүдэд бусад насны бүлгүүдтэй харьцуулахад өвчлөлийн дарамт өндөр байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Даваа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл