Туршилтын амьтанд үүсгэсэн архины шалтгаант элэгний архаг үрэвслийн үеийн лабораторийн болон эдийн шинжилгээний дүн
Түлхүүр үг:
АСАТ, АЛАТ, Фибриноген, Интерлейкин, ЦитокинХураангуй
Үндэслэл: Архины шалтгаант элэгний архаг үрэвсэл нь архины элэгний өөхлөлт, элэгний үрэвсэл, элэгний фиброз, элэгний хатуурал, элэгний хорт хавдар гэх мэт удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй өргөн хүрээтэй өвчин юм. Гэхдээ өнөөг хүртэл ALD-ийн эмнэлзүйн эмчилгээний аргууд маш хязгаарлагдмал хэвээр байна. ALD-ийн амьтны тохиромжтой загвар нь ALD-ийн эмгэг жамыг тодорхойлох, эмчилгээний үр дүнтэй зорилтуудыг олох, холбогдох эмийн эмчилгээний үр нөлөөг үнэлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Зорилго: Туршилтын амьтанд архины шалтгаант элэгний архаг үрэвслийн эмгэг загвар үүсгэх. Арга, аргачлал: Туршилтын амьтнаар 120-180 гр жинтэй 20 толгой SD үүлдрийн эр хархыг хэрэглэсэн. Туршилтын хархыг эрүүл бүлэг (n10) болон туршилтын бүлэг(n10) болгон хуваасан. Туршилтын амьтны туршилтын бүлэгт архины шалтгаант элэгний архаг үрэвслийн эмгэг загварыг Хятадын судлаач FU Jian-feng (2006) аргачлалын дагуу хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Цус бүлэгнэлтийн шинжилгээнд фибриноген, APTT статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байсан бол РТ хувьд туршилтын 28 болон 56 дах хоногт ялгаа ажиглагдсангүй. Биохимийн шинжилгээнд дэх АЛАТ, АСАТ, ГГТ-н түвшин туршилтын 28 дах өдөр болон 56 дах хоногт статистикийн ач холбогдол(p˂0.05) бүхий ялгаатай байна. Туршилтын амьтны цусны сийвэнд IL-1, IL-8, IL-17 агууламж статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байна. SK-8 агууламж туршилтын 28 дах хоногт ач холбогдолгүй, 56 дах хоногт статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: 1. Цус бүлэгнэлт биохими, иммунологийн шинжилгээн дэхь үзүүлэлтийг эрүүл ба туршилтын бүлэгтэй харьцуулахад статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байгаа нь архины шалтгаант элэгний архаг үрэвсэл үүссэн байгааг харуулж байв. 2. Эдийн шинжилгээнд элэгний эсийн сийвэнд тархмал байдлаар өөхөн дуслууд хуримтлагдсан. Эсийн сийвэн бөөмийн харьцаа алдагдаж бөөм томорч хоёрчлогдсон байх бөгөөд бөөмхөн тодорсон. Синусойд хялгасан судас цус дүүрэлттэй үхжил явагдсан байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цэрэнцоо, Д.Цэрэндагва
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
