Төрөлт дэмжих зарим эмийн хэрэглээнд хүйн цусны хийн үзүүлэлтүүдийг харьцуулсан дүн

Зохиогчид

  • Б.Ойгончимэг АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эм судлалын тэнхим Зохиогч
  • С.Сарнай АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эм судлалын тэнхим Зохиогч
  • Т.Маралмаа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эм судлалын тэнхим Зохиогч
  • Ж.Отгонбаатар ЭХЭМҮТ, Дутуу төрөлтийн тасаг Зохиогч
  • А.Солонго ЭХЭМҮТ, Нярайн нэгдсэн тасаг Зохиогч
  • Д.Нарантунгалаг АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эм судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Төрөлт сэдээлт, Төрөлт эрчимжүүлэлт, Простогландин, Лактат

Хураангуй

Үндэслэл: Төрөлт сэдээлт нь эхийн болон перинаталь үеийн өвчлөл, эндэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг үйл явц юм. Төрөлт сэдээх арга нь аюулгүй, өвдөлтгүй, тохиромжтой, үр нөлөөтэй ба өртөг багатай байх ёстой. Окситоцин нь төрөлтийг найдвартай, үр дүнтэй сэдээх нийтлэг хэрэглэгддэг эмийн бэлдмэл хэдий ч умайн хүзүү бэлтгэгдээгүй үед төрөлт амжилтгүй сэдээгдэж болзошгүй. Хэрэв, умайн хүзүү бэлтгэгдээгүй үед простогландины аналогийг умайн хүзүүг бэлтгэх, төрөлт сэдээх зорилгоор өргөнөөр хэрэглэдэг. Төрөлт сэдээх эмийн бэлдмэлийн нярайд үзүүлэх нөлөө нь одоог хүртэл маргаантай хэвээр байна. Зарим судлаачид нярайд ямар нэг сөрөг нөлөөгүй гэж үздэг бол зарим нь нярай бүтэлттэй төрөх эрсдэлт хүчин зүйлсийн нэг хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс бид окситоцин ба мизопростолын ургийн цусан дах хийн үзүүлэлтэд үзүүлэх нөлөөг харьцуулан судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Ургийн хүйн цусны хийн үзүүлэлтүүдэд төрөлтийг өдөөх зорилгоор хэрэглэх мизопростол ба окситоцины нөлөөг харьцуулан судлах. Арга, аргачлал: ЭХЭМҮТ-д 2024 оны 2 сарын 26-аас 3 сарын 26 хүртэлх 1 сарын хугацаанд төрсөн эмэгтэйчүүдээс, хамруулах шалгуур үзүүлэлтийн дагуу, хяналтын бүлэг (n=10) төрөлт сэдээхээр дан мизопростол үтрээнд (n=10) ба окситоцин судсанд дуслаар (n=10) хэрэглэсэн эхчүүдийг тус тус сонгосон. Хүйн лугшилт зогсохоос өмнө хүйн артерийн цуснаас дээж авч, хүйн артерийн цусны pH, pCO2, pO2, HCO3, ВЕ (цусны илүүдэл суурь) зэрэг үзүүлэлтүүдийг лабораторид хэмжсэн. Нярайг төрмөгц нярайн эмч амьдралын 1 ба 5 дах минутанд апгарын оноог үнэлсэн. Үр дүн: Ургийн хүйн артерийн дундаж рН утга нь хяналтын бүлэгт 7.34±0.04, окситоцины бүлэгт 7.25±0.07, мизопростолын бүлэгт 7.27±0.04 байна. Хяналтын бүлэгтэй харьцуулахад окситоцин (p=0.006) ба мизопростолын (p=0.044) бүлгийн дундаж рН мэдэгдэхүйц ялгаатай байна. Төрөлт сэдээх 2 эмийн бүлгийн хооронд (p=0.694) мэдэгдэхүйц ялгаагүй байна. Ургийн хүйн цусны хийн бусад үзүүлэлтүүд (pCO2, pO2, HCO3, ВЕ) судалгааны бүлгүүдийн хооронд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй (p>0.05). Дүгнэлт: 1. Хяналтын бүлэгтэй харьцуулахад төрөлт сэдээх эмийн бүлгүүдийн дундаж рН нь ихэссэн буюу мэдэгдэхүйц ялгаатай байна. 2. Төрөлт сэдээх эмүүд нь хүйн цусны рН-д нөлөөлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Ойгончимэг, Д.Нарантунгалаг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл