Сэтгэцийн эмнэлгийн мэргэжилтнүүд нийгэмд аюултай үйлдэлд өртсөн байдлын судалгаа
Түлхүүр үг:
Mental disorder, Seclusion, nurse, Assistant nurses, BurnoutХураангуй
Үндэслэл: Сэтгэцийн эмгэгийн улмаас сэтгэц хөдөлгөөний дошгиролд Сэтгэцийн эмгэг орж өөртөө болон бусдад, нийгэмд хохирол учруулахыг нийгэмд аюултай Номхотгох үйлдэл гэж нэрлэдэг. Европын улсуудад хийсэн судалгаагаар нэг жилийн Сувилагч хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын 50% нь, Туслах сувилагч Америкийн Нэгдсэн улсад (АНУ) сэтгэцийн эмнэлгийн ажилчдын 40Ажлаас халшрах 50% нь, Хятад улсад хийсэн судалгаагаар эмнэлгийн ажилчдын 83.4% хамшинж (n=2617) нь, сувилагч нарын 84.2% нь хэл ярианы болон биемахбодын НАҮ-д өртсөн гэсэн судалгаанууд байна. Харин манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй сувилагч, туслах сувилагч нарын нийгэмд аюултай үйлдэлд (НАҮ) өртсөн байдал, урьдчилан сэргийлэх арга замын талаар хийгдсэн судалгаа хангалттай бус байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд (СЭМҮТ) ажиллаж буй сувилагч, туслах сувилагч нар сэтгэцийн өвчтөний НАҮ-д өртсөн байдал, нөлөөлөх зарим хүчин зүйлс, НАҮ-д өртөхөөс урьдчилан сэргийлэх зарим асуудлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг дескриптив судалгааны агшингийн загварыг ашиглан, зорилтот түүврийн аргыг сонгон, асуумж судалгаа, чанарын судалгааны аргаар СЭМҮТ-ийн клиникүүдийг түшиглэн хийсэн. Судалгааны арга аргачлалыг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) Судалгааны ёс зүйн хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлж судалгаа хийх зөвшөөрөл авсан (2022 оны 04-дүгээр сарын 29-ний 2022/3-04) болно. Үр дүн: Судалгаанд 24-59 насны, 67 (41.6%) сувилагч, 94 (58.4%) туслах сувилагч хамрагдсанаас эрэгтэй 29 (18%), эмэгтэй 132 (82%) байлаа. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 40.76±8.33 жил байв. Эмнэлгийн ажилчид СЭМҮТ-д 1-39 жил ажилласан ба дундаж ажилласан жил нь 12.7±8.28 жил байв. Судалгаанд хамрагдсан сувилагч, туслах сувилагч нарыг ажиллаж буй клиникээр авч үзэхэд 59% (n=95) нь үндсэн буюу сэтгэцийн хурц байдалтай эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлдэг клиникт ажилладаг бол 36% (n=58) нь тусгай клиникүүдэд, 5% (n=8) Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиник (ШСЭСК)-т ажиллаж байна. Бидний судалгаанд хамрагдагсдын 87.6% (n=141) нь НАҮ-д өртсөнөөс 67.1% нь 2-оос дээш удаа НАҮ-д өртсөн байна. Эмнэлгийн мэргэжилтнүүд НАҮ-д өртөхөөс сэргийлэхэд шаардлагатай хэрэгцээг бодлого боловсруулах түвшинд, байгууллагын болон хувь хүний түвшинд гэсэн 3 түвшинд тодорхойлоход сэтгэцийн эмгэгтэй өвчтөний НАҮ-ийн тухай, номхотгох тусгаарлах аргууд тэдгээрийг хэрэглэх, сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийн талаар сургалтуудыг тогтмол болгож, ажлын байрны аюулгүй байдлыг сайжруулж, хүний нөөцийг нэмэгдүүлж, эрэгтэй ажилчдын тоог нэмэгдүүлж, шаардлага хангасан ор, уяа боолтын хэрэгслээр хангах шаардлагатай байна гэж хариулжээ. Дүгнэлт: Сувилагч, туслах сувилагч нарын олонх нь сэтгэцийн өвчтөний НАҮ-д өртсөн байгаа ба сэтгэцийн эмгэгтэй хүний НАҮ-д өртөхөөс сэргийлэхийн тулд хүний нөөцийн бодлогыг сайжруулах, ажлын байрны аюулгүй байдлыг хангахын тулд тасралтгүй сургалтыг зохион байгуулж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг шаардлагатай хэрэгслээр хангах хэрэгтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
