Нойр булчирхайн хавдрын эмгэг судлалын оношилгооны асуудалд

Зохиогчид

  • Г.Нямсүрэн АШУҮИС, Эрдмийн Сургууль , ХСҮТ, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг Зохиогч
  • Л.Саямаа АШУҮИС, Био-АС, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхим Зохиогч
  • Э.Баярмаа АШУҮИС, Био-АС, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхим Зохиогч
  • Г. Үнэнбат ХСҮТ, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг Зохиогч
  • Р.Мөнхбат ХСҮТ, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг Зохиогч
  • Э.Дөлгөөн ХСҮТ, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг Зохиогч
  • Б.Мөнхдэлгэр ХСҮТ, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг Зохиогч
  • Б.Минжүүр ХСҮТ, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг Зохиогч
  • А.Ерболат ХСҮТ, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг Зохиогч
  • Б.Амгалантуул ХСҮТ, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг Зохиогч
  • Ж.Чинбүрэн ХСҮТ, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг Зохиогч
  • Л.Ганчөдөр АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг, Мэс заслын тасаг Зохиогч
  • М.Адилсайхан АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг, Мэс заслын тасаг Зохиогч

Түлхүүр үг:

Нойр булчирхайн өмөн, CA, Мэс засал, Биомаркер

Хураангуй

Үндэслэл: Дэлхийн дахинд нойр булчирхайн хорт хавдар тохиолдлоороо 12-дугаар байр, нас баралтаар 6-дугаар байранд орж байна. Монгол улсын хувьд нойр булчирхайн хорт хавдар 9-дугаар байранд орж байгаа бөгөөд 86.6% нь III, IV үе шатанд хожуу оношлогдож байна. Дэлхий дахинд уг хавдрыг эрт илрүүлэх оношилгооны аргачлал хомс байдаг нь уг хавдрын эрт үед оношлох боломжийг хязгаарладаг учраас нойр булчирхайн хорт хавдрын урьтал эмгэгийг илрүүлэх арга боловсруулах нь чухал ач холбогдолтой юм. СA-19.9 (cancer antigen 19-9) биомаркер нь нойр булчирхайн хавдрыг илрүүлэхэд туслахаас гадна эмчилгээний үр дүнг хянахад одоогоор нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ганц маркер бөгөөд хорт хавдрын төрлөөс хамаарсан оношилгооны өвөрмөц болон мэдрэг чанарыг тодорхойлох асуудал тулгамдаж байна. Зорилго: Нойр булчирхайн хортой болон хоргүй хавдрын эмгэг судлалын онцлогийг CA19.9 маркерийн илрэлтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: АШУҮИСийн МЯЭ-ийн мэс заслын тасаг, ХСҮТ-ийн ЭЦНБМЗ тасагт 2023 оны 1 сарын 1-нээс 2023 оны 12 сарын 31-ийг хүртэл нойр булчирхайн мэс засалд орсон 73 эмчлүүлэгчийн өвчний түүхэнд ретроспектив чиглэлтэй баримтын судалгааг хийж гүйцэтгэв. Үр дүн: Эд судлалын хувьд 29 (49%) тохиолдол нь нойр булчирхайн цоргоны өмөн (PDAC) хамгийн нийтлэг тохиолдож байгаа бөгөөд нойр булчирхайн хортой хавдруудын үед CA-19.9 илрэл нэмэгдэж, харин хоргүй үүсгэвэрт өсөхгүй байна. Дүгнэлт: CA-19.9 нь нойр булчирхайн хортой болон хоргүй хавдруудыг ялган оношлоход ач холбогдол өндөртэй биомаркер байх боломжтой.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Л.Саямаа, Б.Минжүүр, М.Адилсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл