Махны үйлдвэр болон үхрийн түүхий мах худалдаалах цэгээс илэрсэн staphylococcus aureus-ийн антибиотик тэсвэржилтийг судалсан дүн
Түлхүүр үг:
S. aureus, Antibiotic resistance, Raw meat, mecAХураангуй
Үндэслэл: Staphylococcus aureus (S.aureus) нь хүрээлэн буй орчны S. aureus бүхий л гадаргуу дээр удаан оршихоос гадна хүн, амьтны хамрын Антибиотик хөндий, арьсны гадаргууд их хэмжээгээр оршиж, шууд болон шууд тэсвэржилт бус замаар дамждаг. Тиймээс өвчтэй хүнээс гадна бохирдсон тоног Түүхий мах төхөөрөмж, багаж хэрэгсэл, орчин нь хүнсний бохирдлын эх үүсвэр mecA болдог учраас хүнс хадгалах, бэлтгэх, тээвэрлэх бүх үе шатанд эрүүл ахуйн зарчмуудыг баримтлах шаардлагатай. Бэлтгэх явцад их хүрэлцдэг, бэлтгэсний дараа бага температурт хадгалагддаг хүнс нь бактерийн бохирдолд илүүтэй өртдөг. Бид өмнө суурь судалгаанд мах бэлтгэх цэг болох Эмээлт түүнээс 25км зайд машинаар тээвэрлэн худалдаалдаг захуудаас дээж цуглуулан шинжлэхэд бактерийн бохирдол илэрсэн. Мах зөөвөрлөн худалдаалдаг болон нэг дороос махыг бэлтгэн худалдаалдаг цэгүүдийн хооронд бактерийн бохирдол ялгаатай эсэхийг тодорхойлох хэрэгцээ тулгарч байна. Зорилго: Мах худалдаалах цэгээс цуглуулсан үхрийн түүхий мах болон гадаргуугийн арчдаснаас Staphylococcus aureus-ийн бохирдлыг илрүүлж антибиотик тэсвэржилтийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэлээ. Бид мах бэлтгэх болон худалдаалах цэгүүдээс үхрийн түүхий мах болон гадаргуугийн арчдас цуглуулж, ISO 6888-1:2021 стандартын дагуу стафилакоккын бохирдолтой эсэхийг шинжиллээ. Өсгөвөрлөгдсөн өсгөврөөс дезоксирибонуклейн хүчил (ДНХ) ялгаж, S.aureus-ийн зүйл өвөрмөц термонуклеаза энзимийг кодлогч nucA генийн 270хн урттай бүтээгдэхүүнийг полимеразийн гинжин урвал (ПГУ)-аар олшруулж, баталгаажуулав. Антибиотикт мэдрэг чанарыг Kirby–Bauer-ийн боловсруулсан диск диффүзийн аргаар тодорхойллоо. Антибиотикийн дискийг тойрч үүссэн өсөлт саатсан бүсийн диаметрийг хэмжин, Clinical and Laboratory Standards Institute guidelines (CLSI M100-S27) стандартын дагуу мэдрэг болон тэсвэртэй гэж үнэллээ. Мөн метициллинд тэсвэржилт үүсгэгч, пенициллин-холбогч уураг (PBP 2A) кодлогч mecA, mecC ген, ванкомицинд тэсвэржилт үүсгэгч уураг кодлогч vanA, vanB генүүдийг ПГУ-аар илрүүллээ. Үр дүн: Судалгаанд махны үйлдвэрээс цуглуулсан 160, мах худалдаалах цэгээс 212 нийт 372 дээжийг шинжиллээ. Махны үйлдвэрээс цуглуулсан дээжинд S. aureus-ийн бохирдол илрээгүй бол мах худалдаалах цэгээс цуглуулсан үхрийн түүхий махны дээжний 31.3%, гадаргуугийн арчдасны 17.3 % нь S. aureus-аар бохирдсон байв. Үхрийн түүхий махны дээжид илэрсэн S.aureus нь оксациллин, ампициллин, болон пенициллинд хамгийн их тэсвэржилттэй байлаа. Харин гадаргуугийн арчдасны дээжээс илэрсэн омгуудын талаас дээш хувь нь оксациллин, тетрациклин, азитромицин, болон клиндамицинд тэсвэртэй байна. Антибиотикт тэсвэржилтийг үүсгэгч уураг кодлогч 4 генийг S.aureus-ийн омгуудад илрүүлэхэд vanA, vanB, болон mecC ген илрээгүй. Харин mecA үхрийн түүхий махны дээжийн 24.4% (n=10), гадаргуугийн арчдасны 35.7% (n=5) илэрлээ. Дүгнэлт: Мах худалдаалах цэг нь S. aureus-ийн бохирдол илүү байсан бөгөөд илэрсэн омгууд нь антибиотикт тэсвэржилт өндөртэй байгаа тул S.aureus-ийн шалтгаант хоолны хордлого үүсгэх эрсдэл өндөр, түүгээр бохирдсон хүнсний шалтгаант хоолны хордлого, халдварын үеийн эмчилгээнд хүндрэл үүсэх боломжтойг илтгэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Алтансүх, Б.Баярлах
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
