Зарим боломжит харшил төрүүлэгч шинж чанартай уургийн судалгаа

Зохиогчид

  • Л.Наранцэцэг АШУҮИС, Био-АС Зохиогч
  • Б.Оюунцацрал АШУҮИС, АУС Зохиогч
  • Б.Энхбаяр Ач АУИС Зохиогч
  • Б.Болор АШУҮИС, Био-АС Зохиогч
  • Т.Буянхүү АШУҮИС, Био-АС Зохиогч
  • С.Мөнхбаярлах АШУҮИС, АУС Зохиогч

Түлхүүр үг:

Plant pollen, Fermentation mare’s milk, Protein grouping, Molecular weight, Acute toxicity

Хураангуй

Үндэслэл: Манай орны хувьд эрс тэс уур амьсгал, агаарын бохирдол, Ургамлын тоос агаар дахь тоосонцор, ургамлын тоос гэх мэт хүчин зүйлсээс улбаалан Айраг амьсгалын зам харшил болон цаашлаад гуурсан хоолойн багтраа Уургийн бүлэглэл өвчнөөр өвчлөх эрсдэл ихэсч байгааг харуулсан үр дүнгүүдээс багтраа, Молекул жин амьсгалын замын харшлын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс, тархалт, Цочмог хорон өвчлөлийг тодорхой түвшинд судлан тогтоосон нь харагдаж байна1,2,3,4. чанар Хэдий тийм ч манай орны хүн амын дунд тохиолдож буй харшлын өвчлөлийг бууруулах, хүн амын эрүүл урт наслалтыг дэмжихэд чиглэгдсэн хөтөлбөр, арга хэмжээг боловсруулахад шаардлагатай нотолгоог бүрдүүлэхийн тулд зонхилон тохиолдож буй амьсгалын тогтолцооны өвчнүүдийн, харшил, багтрааны тархалт, нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх оношлогоог сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үүний тулд Монгол орны цаг уур, газарзүйн онцлогт тохирон ургадаг ургамлын харшил үүсгэгч, нутгийн өвөрмөц хөрөнгө болон уламжлалт технологиор боловсруулагддаг хүнсний харшил үүсгэгчийн химийн шинж чанарыг тодорхойлох нь цаашдын харшлын оношлогоо эмчилгээг үр дүнтэй хийх ажлын суурь болох нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон болно. Зорилго: Монгол оронд уламжлалт өвөрмөц исгэлэн сүүн бүтээгдэхүүн айраг болон зарим ургамлын боломжит аллерген уургуудыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Ургамлын тоосыг ид цэцэглэлтийн үеийн тоосоо гөвөх хугацаанд нь цуглуулан авсан. Бүрэн исэлдсэн айргийг 2023 оны зун дээжлэн авч судалгаанд ашигласан. Судалгааг аллерген шинж чанартай уургийг ялган авч, Лоурын аргаар нийт уургийг тодорхойлон, уургийн бүлэглэлийг SDS-ПААГ аргыг ашиглан тогтоосон. Айрагны аллергены уусмалын цочмог хорон чанарыг тодорхойлсон. Үр дүн: Лоурын аргаар Соргүй согооворын тоосны аллергены уусмалд 1.5±0.02 мг/мл, Цагаан хусны тоосны уусмалд 1.2±0.05 мг/мл, Шарилжны (Artemisia macrocephala) тоосны аллергены уусмалд 1.85±0.02 мг/мл уураг агуулагдаж байна. Соргүй согооворын тоосны аллергены уусмалд уургийн 7 (18, 26, 32, 55, 66, 84, 97 кДа), Цагаан хусны тоосны цэвэршүүлэн ялгаж авсан уусмалд 5 (14, 19, 32, 45, 56 kDa), шарилжны тоосны аллергены уусмалд 4 (13, 15, 60, 70 кДа), айрагны аллергены уусмалд 4 (12, 30, 50, 68 кДа) ялгаатай молекул жин бүхий уургийн бүлэглүүд илэрлээ. Айрагны аллергены уусмалын цочмог хорон чанарын судалгааг C57BL/6 шугаман үүлдрийн 22-25 гр жинтэй эр, эм хулганыг ашиглаж, OECD423 удирдамжийн дагуу уулгах аргаар тодорхойлсон ба эрүүл буюу хяналтын, туршилтын гэсэн 2 бүлэг болгон, 2 үе шаттайгаар туршилтыг гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнгээс харахад айрагны аллергены уусмалыг 500-5000 мг/кг тунгаар уулгасан хулганы элэг, дэлүү, бөөр, зүрх ба уушгины туйлын болон харьцангуй жинг хяналтын бүлэг болон туршилтын бүлэг хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа гараагүй тул уг бэлдмэл нь эдгээр эрхтнүүдийн жинг багасгах, ихэсгэх нөлөө үзүүлээгүй байна. Айрагны аллергены уусмалыг хулганад уулгасан цочмог хорон чанарын судалгаагаар LD50 нь 5000 мг/кг-аас дээш болохыг тогтоосон. Дүгнэлт: 1. Соргүй согооворын тоосны аллергены уусмалд уургийн 7 бүлэглэл, Цагаан хусны тоосны уургийн уусмалд уургийн 5 бүлэглэл, шарилжны тоосны аллергены уусмалд 5 уургийн бүлэглэл харин айрагны аллергены уусмалд уургийн 4 бүлэглэл тодорхойлогдлоо. Энэ нь харшил төрүүлэгч шинж чанартай уургуудыг ялган авч чадсаныг харуулж байна. 2. Айрагны аллергены уусмалын нь цочмог хорон чанарын судалгаагаар LD50 нь 5000 мг/кг-аас дээш, Ходжа ба Стернерийн болон OECD-ийн удирдамжийн хорон чанарын ангиллаар авч үзэхэд практикийн хувьд хоргүй гэсэн ангилалд багтаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунцацрал, Т.Буянхүү, С.Мөнхбаярлах

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл