Дотоод орчин дахь дэгдэмхий органик нэгдлүүдийг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Агаар бохирдуулагч, Бензол, Цусны цагаан эсийн хорт хавдар, Сууцны дотоод орчин, Зөвшөөрөгдөх хэмжээХураангуй
Үндэслэл: Сууцны дотоод орчны агаар үндсэн бохирдуулагчдад бензол, угаарын хий, формальдегид, нафтален, азотын давхар исэл, олон цагирагт нүүрсустөрөгчид, радон, трихлорэтилен, тетрахлорэтилен хамаарах ба эдгээрээс бензол, формальдегид, радон, трихлорэтилен бодисуудыг онцгойлон хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг. Улаанбаатар хотод гэр, орон сууц, байшин зэрэг дотоод орчинд РМ2.5 тоосонцор, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл зэрэг зарим бохирдуулагчдыг хэмжсэн хэдий ч ДОН-ийн бохирдолд өртөх байдлыг тодорхойлох судалгаа харьцангуй цөөн хийгдсэн байна. Зорилго: Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол дүүргээс нийт 180 өрхийг санамсаргүй түүвэрлэн гэрийн дотоод орчинд дэгдэмхийн органик нэгдлийг хэмжиж үнэлэх. Арга, аргачлал: Бид дотоод орчны агаар дахь дэгдэмхий органик нэгдлийн агууламжийг талбайн сорьц цуглуулах аргаар ба орчны температур, харьцангуй чийглэгийг шууд хэмжилтийн аргаар тодорхойлон сорьц цуглуулж тэмдэглэл хөтөлсөн. Дотоод орчинд дэгдэмхий органик нэгдлийг шинжлэхдээ нийт 180 сорьц цуглуулсан ба үүнээс 136 (76%) сорьцонд бензолын агууламж илрүүлэх хязгаараас дээш агууламжтай шинжлэгдсэн. Үр дүн: Бензолын агууламжийг сууцны төрлөөр авч үзэхэд статистик ач холбогдол бүхий ялгаатай (р утга <0.0022) илэрч дундаж агууламж орон сууцанд өндөр байсан. Бензолын агууламжийн хамгийн их утга өрхийн эрүүл мэндийн төвд (0.284 мкг/м3) илэрсэн ба гэр, орон сууц, байшинд хамгийн бага (0.004 мкг/м3) байв. Хэмжилт хийсэн сууцны өрөө хооронд харьцуулахад мөн статистик ач холбогдол бүхий ялгаа илэрч (р<0.0046) сууцны гал тогооны өрөөнд дундаж агууламж хамгийн өндөр (0.072 мкг/м3) байв. Дүгнэлт: Сууцны дотоод орчинд агаарт бензолын бохирдлын түвшин зөвшөөрөх хэмжээнээс их байгаа нь хүн амын дунд цусны хорт хавдрын өвчлөлийн эрсдэлтэй нөхцөл үүсч буйг илтгэж байна. Сууцны дотоод орчинд бензолын агууламж сууцны төрөл, сууцны хэмжилт хийсэн өрөө хооронд ялгаатай байна. Бензолын агууламжийг бичил цаг уурын үзүүлэлттэй холбон судлахад агаарын харьцангуй чийглэгээс ач холбогдол бүхий хамаарч байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Буянтүшиг, Д.Даваалхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
