Гэдэсний цочмог үрэвслийн эмгэг загварын үеийн гэдэсний бичил орчинд Индра-4 жорын үзүүлэх нөлөөг судалсан дүн

Зохиогчид

  • Ө.Уянга АШУҮИС, МАУОУС, Дотрын өвчин судлалын тэнхим Зохиогч
  • А.Ану Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн Зохиогч
  • Г.Мөнхзул Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн Зохиогч
  • Б.Ууганбаяр Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн Зохиогч
  • С.Хишигжаргал АШУҮИС, МАУОУС, Дотрын өвчин судлалын тэнхим Зохиогч
  • Ч.Чимэдрагчаа Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Gut microbiome, Castor oil, Intestinal microorganisms, Dysbiosis ​​

Хураангуй

Үндэслэл: Сүүлийн жилүүдэд гэдэсний бичил орчин буюу гэдэсний Гэдэсний микробиот микробиот нь анагаах ухааны салбарт эрдэмтэн судлаачдын анхаарлыг Касторын тос татсан чухал сэдэв болж байна. Цочмог суулгалтын эхэн үед гэдэсний Гэдэсний бичил биет бичил орчны тэнцвэрт байдал алдагдаж ашигтай бактерийн тоо буурч, Дисбактериоз эмгэг төрүүлэгч анаэроб бактери болох Proteobacteria (ихэвчлэн Е.Coli) болон Streptococcus-ын тоо ихэссэнээр гэдэсний дисбактериоз үүсдэг байна. Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг ургамлын гаралтай эмийн гэдэсний бичил орчинд үзүүлэх нөлөөг хараахан судалж амжаагүй байгаа бөгөөд судлах шаардлагатай байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Туршилтын амьтанд Касторын тосоор үүсгэсэн гэдэсний цочмог үрэвслийн эмгэг загварт уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг Индра-4 жорын гэдэсний микробиотод үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Бид Hamidu Usman (2020) нарын арга зүйн дагуу туршилтад Вистар үүлдрийн 180-220 грамм жинтэй 20 толгой харх сонгон авч эрүүл, хяналт, харьцуулах, Индра-4 идээшмэлийн гэсэн 4 бүлэгт хуваасан.1 5 өдрийн өмнө эрүүл, хяналтын бүлгийн амьтдад 0.9%-ийн NaCl-ын уусмал, харьцуулах бүлгийн амьтдад Имопек эмийг 2 мг/кг, Индра-4 идээшмэлийг 300 мг/кг тунгуудаар зориулалтын зондоор уулгасан. Үүнээс хойш 18 цагийн турш хоолыг сойсны дараа эрүүл хяналтын бүлгээс бусад бүлгийн амьтдад Касторын тосыг 10 мл/кг тунгаар зориулалтын зондоор өгч гэдэсний цочмог үрэвсэл үүсгэсэн. Үүний дараа кетамин гидрохлоридоор унтуулж зүрхэнд хатгалт хийж цус аван ELISA аргаар простогландин Е2, TNF-α зэргийг тодорхойлсон. Мөн туршилтын амьтдын өтгөний дээжийг аван бүдүүн гэдэсний бичил биетний чанарын болон тоон үнэлгээ хийх шинжилгээ хийсэн. Үр дүн: Туршилтын бүлгийн простогландин Е2-ын үзүүлэлтүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулахад Индра-4 нь (Индра-4 73.40±4.06, Хяналтын бүлэг 76.24±3.60) 3.9%-иар, Имопек нь (Имопек 72.90±6.33, Хяналтын бүлэг 76.24±3.60) 4.6%-иар тус тус бууруулсан байна. Туршилтын бүлгийн TNF-α үзүүлэлтүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулахад Индра-4 нь (Индра-4 64.31±6.73, Хяналтын бүлэг 71.30±8.69) 10.9%-иар, Имопек нь (Имопек 67.48±8.61, Хяналтын бүлэг 71.30±8.69) 5.7%-иар тус тус бууруулсан байна. Эмгэг төрөгч бактерийн хувьд Индра-4 хэрэглэсэн бүлгийн амьтдын Enterobacterales-ийн үзүүлэлтийг хяналтын бүлэгтэй харьцуулахад 10.6%-иар буурсан байна. Индра-4 хэрэглэсэн бүлгийн амьтдын E.Coli-ийн үзүүлэлтийг хяналтын бүлэгтэй харьцуулахад 12.7%-иар буурсан байна. Дүгнэлт: 1. Монголын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг Индра-4 жор нь Касторын тосоор үүсгэсэн гэдэсний цочмог үрэвслийн үед үрэвсэл идэвхжүүлэгч цитокин болох TNF-α болон үрэвслийн медиатор болох простагландин Е2-ийн хэмжээг бууруулах замаар суулгалтын эсрэг нөлөө үзүүлж байна. 2. Индра-4 жор нь дээрх эмгэг загварын үеийн эмгэг төрүүлэгч бактериудын тоог цөөрүүлэх нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл