Долоон настай хүүхдэд 12 хуруу гэдэс-бүдүүн гэдэсний төрөлхийн 3 цорго оношлогдсон ховор тохиолдол
Түлхүүр үг:
Хоол тэжээлийн шингээлтийн алдагдал, өсөлтийн хоцрогдол, уураг дутагдал, боловсроогүй хоолны үлдэгдэлтэй баах, бөөлжилтХураангуй
Удиртгал: Гэдэс хоорондын цорго нь нарийн болон бүдүүн гэдэсний хооронд үүсдэг эмгэг цорго юм. Ихэвчлэн насанд хүрэгчдэд 12 хуруу гэдэсний шархлаа, кроны өвчин эсвэл бүдүүн гэдэсний хорт хавдрын хүндрэлийн улмаас үүсдэг. Хүүхдэд тун ховор тохиолддог бөгөөд цөөн тохиолдолд нярайд үхжилт энтероколитын хүндрэл болж эсвэл өсвөр насандаа хумс эсвэл хоёр ба түүнээс дээш соронзон гадны биетүүд залгиж тэдгээр нь хоол боловсруулах замын янз бүрийн хэсэгт тархаж гэдсийг цоолсноор гэдэс хооронд цорго үүсэх тохиолдол байдаг. Энэ өвчний үед хэвлийгээр өвдөх, хоол их идэх үед бөөлжих, боловсроогүй хоолны үлдэгдэлтэй баах, удаан хугацаанд хоол шингээлтийн алдагдалтай явдаг тул өсөлтийн хоцрогдол илрэх зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Хоол боловсруулах замын дурангийн шинжилгээгээр эсвэл тодосгогчтой рентген шинжилгээгээр оношийг баталдаг. Төгс эмчилгээний арга нь нарийн болон бүдүүн гэдэсний хооронд үүссэн цоргыг битүүлэх мэс засал эмчилгээ юм. Мэс засал эмчилгээ хийгдсэнээр хэвлийн өвдөлт, суулгах зовууриуд хурдан хугацаанд сайжирдаг. Цаашид хүүхдийн жин өндөр бага багаар нэмэгддэг. Дүгнэлт: Эцэст нь дүгнэхэд энэхүү өвчний үед хүүхэд удаан хугацаанд шим тэжээл шингээлтийн алдагдалтай явдаг тул хүүхдийн өсөлт хөгжил мэдэгдэхүйцээр хоцорч буйг цохон тэмдэглэх нь зөв. Хожуу оношлогдсон тохиолдолд гэдэсний салст бүрхүүлийн атрофи үүсэх мөн мэс заслын дараах хүндрэлийн эрсдэл нэмэгдэх зэрэг хүндрэлүүд үүсэж болно. Үүнээс гадна зарим тохиолдолд удаан хугацаанд шим тэжээлийн шингээлтийн алдагдлаас болж жин буурах нь нас баралтад хүргэх боломжтой. Орчин үед оношилгоо эмчилгээний чанар сайжирсан ч гэлээ эмнэлзүйд илэрхий шинж тэмдэг бүдэг байдгаас зарим төрлийн гэдэсний цорго хожуу оношлогдож нас баралтад хүргэх шалтгаан болсон хэвээр байна. Энэхүү тохиолдол нь ховор байдлаараа мөн эмнэлзүй болон лабораторийн шинжилгээнд онцгой өөрчлөлт үзүүлдэггүй тал нь сонирхол татсаар байна. Үүний зэрэгцээ асуудлыг үндсээр нь шийдвэрлэх боломжтой эмчилгээний гол арга нь мэс засал эмчилгээ юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: П.Хэрлэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
