Бодисын солилцооны хам шинжийн зарим үзүүлэлтийг шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй холбон судалсан нь
Түлхүүр үг:
Clinical attachment level, Fasting plasma glucoseХураангуй
Үндэслэл: Бодисын солилцооны хам шинж (БСХШ)-ийн үед сийвэн болон буйлны шингэн дэх үрэвслийн медиатор болох адипокин ба глюкозийн түвшин нэмэгдэх, исэлдлийн стрессийн нөлөөгөөр шүдний тулгуур эдийн үрэвсэл (ШТЭҮ)-ийг хүндрүүлдэг нь олон улсын судалгаануудын үр дүнгээр батлагдсаар байна. Зорилго: Бодисын солилцооны хамшинжийн зарим үзүүлэлтийг шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй холбон судлах. Арга, аргачлал: Тус агшингийн судалгааг 2023.12 сараас 2024.02 сарын хооронд АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тасагт үйлчлүүлсэн 30-55 насны нийт 53 хүнийг хамруулав. Шүдний тулгуур эдийн байдлыг үнэлэхдээ хэмжүүрт сэтгүүр ашиглан шүд тус бүрийн 6 талын эмнэл зүйн холбоосын түвшинд (ЭХТ, мм) үндэслэн 3 бүлэг (эрүүл, I-II зэргийн ШТЭҮ, III-IV зэргийн ШТЭҮ) болгон хуваав. БСХШ-ийг үнэлэхдээ бүсэлхийн тойрог (см), биеийн жингийн индекс (БЖИ, кг/м2), систол болон диастолын даралт (мм м.у.б.), захын цусан дах триглицерид (ТГ, ммоль/л), их нягттай липопротейд (ИНЛП, ммоль/л), өлөн үеийн глюкоз (ӨҮГ, ммоль/л), С-урвалжит уургийн (мг/л) түвшинг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсадын дундаж нас 39.2±5.21; 18.87% (n=10) нь эрэгтэй байв. БСХШ судалгаанд хамрагдсадын 20.75%-д (n=11) илрэв. Эрүүл бүлэг (n=21), I-II зэргийн ШТЭҮ-тэй бүлэг (n=17), III-IV зэргийн ШТЭҮ-тэй бүлэг (n=15) хооронд систол болон диастолын даралт (p<0.01), БЖИ (p<0.001), бүсэлхийн тойрог (p<0.001), ТГ (p=0.006), ӨҮГ (p=0.012)-ийн дундаж үзүүлэлт статистик үнэн магадлал бүхий ялгаатай байв. Корреляцийн шинжилгээгээр систол болон диастолын даралт (r=0.51, p<0.001), БЖИ (r=0.62, p<0.001), бүсэлхийн тойрог (r=0.72, p<0.001), ТГ (r=0.31, p=0.024), өлөн үеийн глюкоз (r=0.38, p=0.005) нь ШТЭҮ-ийн зэрэгтэй шууд хамааралтай байв. Регрессийн шинжилгээгээр бүсэлхийн тойрог (OR=0.09, p=0.025), ӨҮГ (OR=0.06, p=0.002), ТГ (OR=0.13, p=0.004) лавламж хэмжээнээс ихсэх нь ШТЭҮ хүндрэхэд нөлөөлж байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: Бодисын солилцооны хамшинжийн
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Ангар, П.Оюун-Энх, Х.Оюунхишиг, Б.Оюунтөгс
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
