Элэгний эст өмөнгийн оношилгоонд ийлдсийн глипикан-3 биомаркерийг ашиглах нь

Зохиогчид

  • Б.Батчимэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль , Анагаах Ухааны Хүрээлэн, АШУҮИС Зохиогч
  • Б.Мөнхцэцэг Анагаах Ухааны Хүрээлэн, АШУҮИС Зохиогч
  • Т.Одончимэг Анагаах Ухааны Хүрээлэн, АШУҮИС Зохиогч
  • Н.Ням-Эрдэнэ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль , Анагаах Ухааны Хүрээлэн, АШУҮИС Зохиогч
  • Э.Есүхэй Анагаах Ухааны Хүрээлэн, АШУҮИС Зохиогч
  • Д.Юндэндаш Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль , Анагаах Ухааны Хүрээлэн, АШУҮИС Зохиогч
  • Г.Үнэнбат Хавдар Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Х.Гэрэлээ Хавдар Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Х.Батбаяр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Г.Улзмаа Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Зохиогч
  • Э.Хулан Экспресс Оношилгооны Төв Зохиогч
  • Б.Мөнхбат Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Ж.Сарантуяа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • С.Мөнхбаяр Анагаах Ухааны Хүрээлэн, АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

GPC3, HCC, ELISA

Хураангуй

Үндэслэл: Монгол улсад 2022 онд хавдрын 6,885 шинэ тохиолдол оношлогдсоноос элэгний эст өмөн 2,286 (33.2%) бүртгэгдэж, хавдрын I, II шатанд оношлогдож буй хувь бага (27.8%), дийлэнх нь хожуу шатандаа оношлогдож буйтай холбоотой элэгний хавдрын шалтгаант нас баралт өндөр байх нөхцөл болж байна. Олон улсад элэгний хавдрын оношилгоонд Глипикан-3 (GPC3)-ийг биомаркер болгон ашиглах нь үр дүнтэй байгааг тогтоогоод байна.Тиймээс бид энэхүү биомаркерийг ийлдсэнд илрүүлэн элэгний эст өмөнгийн оношилгоонд ашиглах боломжийг судлахыг зорилоо. Зорилго: Элэгний эст өмөнгийн оношилгоонд ийлдсийн GPC3 биомаркерийг хэрэглэх боломжийг судлах. Арга, аргачлал: Бид судалгааг АШУҮИС, АУХ, БАХ, ХСҮТ, ШУГТЭ, ЭОТ-ийг тус тус түшиглэн гүйцэтгэсэн ба нийт 270 оролцогчийн ийлдсэнд фермент холбоот эсрэгбиеийн урвалын шинжилгээ хийж, sGPC3 биомаркерийг шинжлэн үр дүнг үнэлэв. Үр дүн: Ийлдсийн sGPC3 уургийн хэмжээ элэгний эст өмөнтэй бүлэгт 327.25±98.22 pg/ml, элэгний хавдрын урьдал эмгэгтэй бүлэгт 253.21±29.53 pg/ml, эрүүл хяналтын бүлэгт 245.31±23.38 pg/ml тус тус байсан бөгөөд бүлгүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.001). Ийлдсийн sGPC3 уургийн хэмжээг хүлээн авагчийн үйлдлийн шинж чанарын муруйгаар тодорхойлж, босго утгыг 270 pg/ml байхаар тооцсон тохиолдолд муруйн доор талбайн утга (AUC) 0.892 (0.8510.933), мэдрэг чанар 83.3%, өвөрмөц чанар 84.4% тодорхойлогдов. HCV-ийн халдвар ба элэгний хатуурал нь sGPC3 уургийн босго утгын хэмжээтэй статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.034, p=0.007) байсан. Дүгнэлт: sGPC3 биомаркер өвөрмөц, мэдрэг чанар өндөртэйн зэрэгцээ бусад биомаркеруудтай хоршуулан элэгний эст өмөнг эрт илрүүлэх боломжтой байна. Үндэслэл: Дэлхий нийтэд хорт хавдрын тохиолдол болон нас баралтын түвшин буурч байгаа боловч элэгний эст өмөнгийн тохиолдол болон нас

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл