Уламжлалт анагаах ухаанд элэгний өвчинд хэрэглэдэг чиннадгүнсэлийн үйлдлийн механизмыг нетворк фармакологи, мэдээллийн сангаас тодруулан судалсан судалгааны үр дүн

Зохиогчид

  • Вэнжун АШУҮИС, МАУОУС, Уламжлалт жор судлалын тэнхим Зохиогч
  • Л.Саямаа АШУҮИС, БАС, Эмгэг судлалын тэнхим Зохиогч
  • Э.Баярмаа АШУҮИС, БАС, Эмгэг судлалын тэнхим Зохиогч
  • Б.Цэрэнцоо АШУҮИС, МАУОУС, Уламжлалт жор судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Уламжлалт анагаах ухаан, туршилтын амьтан, өөх тос ихтэй хооллолт, элэг өөхлөх. Вэнжун1, Л.Саямаа2, Э.Баярмаа2, Б.Цэрэнцоо1 АШУҮИС, МАУОУС, Уламжлалт жор судлалын тэнхим АШУҮИС, БАС

Хураангуй

Үндэслэл: Архины бус элэг өөхлөх өвчин (АБЭӨӨ) дэлхийн дахинд өргөн тархсан эмгэгүүдийн нэг бөгөөд Өмнөд Америк, Ойрх Дорнод, Ази тивийн улс орнуудад одоогоор 24% тархалттай байна. АБЭӨӨ-ийг эмнэн засахгүй бол өвчин даамжирч 30-40% нь элэгний фиброз, 15% нь элэгний цирроз, 3% орчим нь элэгний хавдар болон элэгний дутагдалд хүргэдэг. Чиннадгүнсэл (ЧГ-27) нь элэгний эмгэг, ялангуяа элэгний архины бус өөхний өвчинд өргөн хэрэглэгддэг монгол эм боловч элэгний өөхлөлтөд эмийн нөлөө үзүүлэх туршилтын судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж буй Чиннадгүнсэл жорын биологийн идэвхт бодисыг тодорхойлж, туршилтын амьтанд үүсгэсэн эмгэг загварт нөлөөлж буй үйлдлийн механизмыг нетворк фармакологи болон эх сурвалжаас тодруулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд уламжлалт анагаах ухааны системийн фармакологийн мэдээллийн сан, Чиннадгүнсэл болон эмийн жорын эмийн түүхий эдийн материалыг ашигласан. Сүлжээний фармакологийн аргууд нь уламжлалт анагаах ухааны эмийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг шалгах, фармакологийн шинжилгээг судлах, шинэ эм зохион бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид судалгаандаа туршилтын амьтдад элэгний өөхний өвчний загварыг бий болгож, Чиннадгүнсэлийн нөлөөг судалсан. Үр дүн: Архины бус элэг өөхлөх өвчин түлхүүр үгээр GeneCard (https:// www.genecards.org/), OMIM (https://www.omim.org/)-г ашиглан мэдээллийг хайж, татаж авах, эрэмбэлэх, нэгтгэн дүгнэж, Genecard болон бусад мэдээллийн сангаас нийт 1316 өвчний зорилтот авсан. Нимгэн давхаргын хроматографийн чанарын генийг шинжилгээгээр фенолын нэгдлүүд фенолын хүчил, флавоноид агуулагдаж байна. Дүгнэлт: Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж буй Чиннадгүнсэл жор нь флавноид, фенолт нэгдэл агуулж байна. Туршилтын амьтанд үүсгэсэн эмгэг загварт нөлөөлж буй үйлдлийн механизмыг нетворк фармакологи болон эх сурвалжаас тодруулан судлахад архины бус элэг өөхлөх өвчний анагаах эмт бодис уургийн хамаарлыг судлан тогтоов.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Л.Саямаа, Б.Цэрэнцоо

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл