“Хатгах төөнөх тэргүүнтэн хураасан ном дэвтэр” сурвалж зохиол дахь зарим өвөрмөц хатгах аргыг тодруулан тайлбарласан үр дүн

Зохиогчид

  • С.Отгонбаяр АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Зохиогч
  • Ш.Болд АШУҮИС, МАУОУС, Монгол Анагаах Ухаан Судлалын тэнхим Зохиогч
  • З.Болортулга АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Needle punching method, Single eight punching method, Complementary subtraction punching method

Хураангуй

Үндэслэл: “Хатгах төөнөх тэргүүнтэн хураасан ном дэвтэр” сурвалж Зүү хатгах арга зохиол нь анх МЭ 1601 он Мин улсын үед 10 боть 207 бүлэг бичигдсэн, Дан найман зүү төөнө заслын агуулгыг бүхэлд нь багтаан, асуулт хариулт шүлэглэл хатгах арга хэлбэрээр бичигдсэн томоохон цогц эх сурвалж бүтээл юм1. Уг сурвалж Нөхөх хасах зохиолоор дамжин ХАУ-ны зүү, төөнө эмчилгээ анх баруун монголд хатгах арга дэлгэрч, 1660-аад оны үед хятад хэлнээс 4, 6 дугаар боть нь тод монгол үсгээр “Хатгах төөнөх тэргүүтэн хураасан ном, дэвтэр” нэртэйгээр орчуулагдсан байна5. эртний монголчуудаас өнөөг хүртэл зүү төөнө эмчилгээ нь манай орны анагаах ухааны салбарт тодорхой хэмжээгээр нэвтэрсэн боловч өнөөгийн багш, судлаач, оюутан суралцагчдын гар дээр монгол хэлнээ илүү ойлгомжтой, тод томруун судалгааны ажлууд хийгдээгүй байна. Уламжлалт анагаах ухааны зүү төөнө засалтай холбоотой түүх, хөгжлийн талаар дурдсан ололттой талууд байгаа хэдий ч эртний ном судрыг Монгол үндэстэн өөрийн хэлээр бичиж орчуулсан, орчуулгын зохиол болон үндсэн эх сурвалжийн харьцуулсан, дүн шинжлэл хийсэн судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: “Хатгах төөнөх тэргүүтэн хураасан ном, дэвтэр” сурвалж зохиол дах өвөрмөц зүү хатгах аргууд, нөхөх хасах хатгах аргын онцлогийг тодруулан харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид судалгаандаа “Хатгах төөнөх тэргүүтэн хураасан ном дэвтэр” хятад эх сурвалж зохиолын 4 дүгээр ботийн агуулга дах зарим өвөрмөц хатгах аргын онцлогийг тодруулж, бусад эртний сурвалж зохиолтой эх бичиг сурвалж судлалын харьцуулах аргаар, магадлан жагсаах аргаар төрөлжүүлэн онцлогийг тодруулж, өвөрмөц үг хэллэгийг задлан шинжлэн тайлбарлаж, нэгтгэн дүгнэх аргыг ашиглан хатгах арга, нөхөх хасах хатгах зарчим, дан болон хавсарсан хатгах аргуудын онцлогийг тодруулав. Үр дүн: Бидний судалгаанд “Хатгах төөнөх тэргүүтэнг хураасан ном, дэвтэр” зохиолд бичигдсэн өвөрмөц хатгалтын арга нь Мин улсын өмнөх үеийн оточ нарын туршлагад үндэслэн сүвийг олох, хумслах, доргиох, сэгсрэх, хаах, тараах, имрэх, үрэх “дан найман арга”-ыг тодруулав7. Имэрч эргүүлэх, доргиох, сэгсрэх, хаах аргууд нь Доү Хан Чин эмчийн 4 аргатай үйлдлээрээ төстэйг тодруулав. Дан найман арга нь Ян Жи Жоү эмчийн зүү нөхөх, хасах хатгах аргын үндсэн зарчим болохыг бүтээлээс илрүүлэв. Мөн зүүний өнгөц, гүн хатгах хэмжээг онолын үндэслэлтэйгээр их нөхөж хасах, бага нөхөж хасах арга гэж 2 ангилсан байна. Тэрээр нөхөх хасах аргын үйлдлийн техник нь зүү хатгах хүч, далайц, зүүний гүн хатгалтын хэмжээнээс хамаарна гэсэн санааг дэвшүүлсэн байна. Тус бүтээлд “Зүү хатгалт нь хэмжээтэй” гэж тэмдэглэсэн нь зүү хатгах арга, техник түүний шинж чанар, онцлог, зүүний сүв дээрх цочролыг хүлээн авч буй хариу урвал зэргээс хамаарч зүүг нөхөх хасах хатгах арга нь харилцан адилгүй үйлдэл үзүүлж болох юм. Өөр өөр хатгах аргачлал, хатгалтын шинж чанар, хэмжээ зэргээс нөхөх хасах аргын үр дүн харилцан адилгүй байна гэсэн үр дүнг илэрхийлж буйг тодруулав. Дүгнэлт: 1. Дан найман аргын имэрч эргүүлэх, доргиох, сэгсрэх хаах аргууд нь Доү Хан Чин оточийн 4 аргатай хатгах үйлдлээрээ ижил төстэй бусад аргууд нь ялгаатай байв. 2. “Зүү нөхөх хасах арга нь хэмжээтэй” зарчим нь《针灸大成》Zhen jiu da cheng,《神应经》Shen ying jing сурвалж зохиолуудад нэршил төст боловч агуулгын хувьд зөрүүтэй байна. Нөхөх хасах арга, аргачлал нь зүү хатгах хүч, далайц хэмжээнээс хамаарч эмчилгээний үр дүн харилцан адилгүй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Болд, З.Болортулга

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-03-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл