6-9 сарын шинэ эмчилгээний горимоор эмчлэгдсэн олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнүүдийн зүрхний QT интервалыг уртасгаж буй эрсдэлт хүчин зүйлс
Түлхүүр үг:
QT/QTcF prolongation, Mongolia, MDR TBХураангуй
Үндэслэл: 2014-2022 онуудад Халдварт өвчин судлалын үндэсний Олон эмэнд төвийн Сүрьеэгийн клиникт олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-ийн тэсвэртэй сүрьеэ эмчилгээний хугацааг богиносгох олон улсын, олон төвт, санамсаргүй QT уртсалт хуваарилалт бүхий хяналттай эмнэлзүйн туршилт судалгаа (СТРИМ) Бамбай булчирхай хэрэгжсэн. Энэхүү эмнэлзүйн туршилт судалгаа нь сүрьеэгийн дарамт өдөөгч даавар өндөртэй 4-7 оронд хоёр үе шаттай хэрэгжсэн ба 4 орны 424 оролцогч Эмнэл зүйн хамрагдсан тус судалгааны 1 дүгээр шатны оролцогчдын дунд зүрхний туршилт судалгаа QT интервал ≥500 мсек болж уртсах нь нийт оролцогчдын 11%-д тохиолдсон ба ихэнх нь Монгол оролцогчдын дунд байв. Иймд тус судалгааны хоёрдугаар дугаар шатанд Монгол Улсаас хамрагдсан оролцогчийн мэдээнд дүн шинжилгээ хийж зүрхний QT интервал уртасгах эрсдэлт хүчин зүйлсийг тогтоож, сүрьеэгийн эмнэлзүйн эмч, эм зүйч болон бусад эрүүл мэндийн ажилтнуудад нотолгоог бий болгож, өвчтөний эмчилгээ, хяналтын менежментийг сайжруулахад чиглэгдсэн. Зорилго: Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй, 6-9 сарын богино хугацааны шинэ эмчилгээ хийлгэсэн оролцогчдын зүрхний QT интервал уртасгаж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Оролцогчдын хүн ам зүй, цусны сийвэн дэх эрдэс бодис болон бусад зарим үзүүлэлтийг судалгааны датабаазаас түүвэрлэж мэдээнд дүн шинжилгээ хийхэд бэлэн болгосон. Дараа нь оролцогчдыг санамсаргүйгээр хяналт болон интервенцийн аль нэг эмчилгээний горимд хуваарилагдснаас хойш 52 дахь долоо хоног хүртэлх аль ч үед зүрхний QT интервал 500 мсек болтол уртассан эсвэл уртсаагүй хувьсагчаар нь тус тус ангилж, нэг болон олон хүчин зүйлсийн логистик регрессийн дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: СТРИМ судалгааны хоёрдугаар шатанд Монгол Улсаас 130 оролцогч хамрагдаж, судалгаанд хамрагдсан 7 улсын 588 оролцогчдын дунд QT интервал уртассан 28 тохиолдол илэрсний 18 нь Монголын оролцогчдын дунд байв. Суурь QTcF-ийн үзүүлэлт их байх нь (OR-1.09, 95%CI:1.04-1.14; p<0.00), болон бамбай булчирхайн өдөөгч дааврын суурь үзүүлэлт (OR-2.42, 95%CI:1.01-5.75; p<0.05) өндөр байх нь зүрхний QT интервалыг статистик ач холбогдол бүхий холбоотой уртсаж байгааг тогтоов. Дүгнэлт: Зүрхний хүнд хэлбэрийн QT интервалын уртсалт богино хугацааны 6-9 сарын шинэ эмчилгээний горимуудаар эмчлэгдсэн ОЭТС-тэй өвчтөнүүдийн 1/6 -д нь эмчилгээ, хяналтын явцад тохиолдож байна. Иймд ОЭТС-ийн богино хугацааны эмчилгээг эхлэхээс өмнө зүрхний суурь QT/QTcF интервал, бамбай булчирхайн өдөөгч дааврын суурь түвшнийг үнэлэх нь эмчилгээ, хяналтын явцад зүрхний QT интервалын хүнд хэлбэрийн уртсалтаас сэргийлэх боломжтой. Зүрхний цахилгаан бичлэг хийж, QT интервалын уртсалтыг эмчилгээ, хяналтын явцад сайтар хянаж, зөв менежмент хийх нь эмчилгээний үр дүн амжилттай болоход ач холбогдолтой.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Чойжамц
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
