Чихрийн шижин хэв шинж 2 өвчний үед хувь хүнээс гарах зардлын тооцоог судалсан үр дүн
Түлхүүр үг:
Diabetes, Individual costs, and Indirect costsХураангуй
Үндэслэл: Дэлхий даяар 422 сая чихрийн шижин өвчтэй хүн амьдарч Чихрийн шижин байгаа бөгөөд жил бүр 1.5 сая хүн чихрийн шижин өвчний улмаас нас Хувь хүний зардал барж байна. ЧШ өвчтэй амьдарч байгаа бөгөөд энэ тоо 2030 он гэхэд Шууд бус зардал 643 сая, 2045 он гэхэд 783 сая болж өсөх төлөвтэй байна. Уг өвчний улмаас 2021 онд 6.7 сая хүн нас барсан буюу 5 секунд тутамд 1 хүн нас барсан гэсэн болохыг тогтоосон байна. Манай улсад 2021 оны байдлаар чихрийн шижин хэв шинж 2 өвчний эрт илрүүлгийн үзлэгт нийт 800 мянган хүн хамрагдсан нь хамрагдвал зохих хүн амын 76 хувийг эзэлж байна. Манай орны хувьд чихрийн шижин хэв шинж 2 өвчний үед хувь хүнээс гарч буй шууд эрүүл мэндийн зардал, шууд бус зардал, мөн өрх гэр, хувь хүнд санхүүгийн хүндрэл учруулж буй эсэх судалгаа нь нэн чухал шаардлагатай юм. Зорилго: Чихрийн шижин хэв шинж 2 өвчний үед хувь хүнээс гарах зардлыг тооцох. Арга, аргачлал: Бид судалгааг аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан хийсэн. Асуумж судалгааны аргаар судалгаанд сонгогдсон таван эрүүл мэндийн байгууллагаар тухайн цаг хугацаанд үйлчлүүлж байсан иргэдээс урьдчилан бэлтгэсэн асуумжийн дагуу зорилтод түүврийн аргаар судалгааг авсан. Асуумж судалгаанд нийт 240 үйлчлүүлэгч хамрагдсан. Судалгааны Үр дүнг “SPSS 25.0” программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд 240 эмч, эмнэлгийн хяналтад байдаг үйлчлүүлэгч хамрагдсан. Эдгээрээс 40-60 насны иргэд 62.2 хувь, 61-ээс дээш насны иргэд 29.5 хувь, 20-39 насны иргэд 8.3 хувийг тус тус эзэлж байна. Мөн 50.6 хувь нь эрэгтэй, 49.4 хувь нь эмэгтэй байв. Судалгаанд оролцогчдын 54 хувь даатгалтай төр хариуцдаг, 24 хувь даатгал төлдөг, 15 хувь сайн дураар төлдөг, 7 хувь даатгалгүй гэж хариулсан байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 39.1 хувь уг өвчнөөр оношлогдоод 10-аас дээш жил болж байгаа, 24.6 хувь 6-10 жил, 36.2 хувь 1-5 жил болсон. Нийт 240 хүний 78.4 хувьд хүндрэл өгч эхэлсэн байна. Асуумж судалгаанд оролцсон иргэдийн өрхийн орлогын голч дүн 1.4 сая төгрөг, эмчийн үзлэгийн төлбөрт 120 мянган төгрөг, оношилгоо шинжилгээнд 157 мянган төгрөг, эмийн зардалд 101 мянган төгрөг, бусад зардалд 325 мянган төгрөг, эмнэлэгт хэвтэхэд 250 мянган төгрөг, эмнэлэгт ирж очихтой холбоотой гарсан тээврийн зардал 60 мянган төгрөг, эрүүл мэндийн шууд бус зардалд 475 мянган төгрөгийг тус тус зарцуулсан байна. Дүгнэлт: Чихрийн шижин хэв шинж 2 оноштой хяналтад буй хувь хүнээс жилд дунджаар 600 мянган төгрөгийн зардал гардаг ба стандарт хазайлт 78 мянган төгрөг байна. Энэ нь хүн амын дунд 473 мянгаас 727 мянган төгрөгийн зардал гарах итгэх интервал 95 хувь, голч утга 300 мянган төгрөг, 100 мянгаас 800 мянган төгрөгийн зардал гаргадаг иргэд судалгаанд оролцогчдын 50 хувь байна. 2022 оны байдлаар Монгол Улсын цалингийн доод хэмжээ 420,000 төгрөг байсан нь уг өвчний улмаас зарцуулж буй мөнгөн дүнгээс бага байгаа нь эмчлүүлэгчдэд санхүүгийн хүндрэл учруулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Пүрэвгэрэл, Ю.Гантөгс
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
