Хэвлийн хөндийн зарим мэс заслын дараах өвдөлт намдаах эмийн хэрэглээний судалгаа

Зохиогчид

  • А.Хулан АШУҮИС, Эм зүйн сургууль , АШУҮИС, Монгол Япон эмнэлэг Зохиогч
  • Ц.Дэлгэрмаа АШУҮИС, Монгол Япон эмнэлэг Зохиогч
  • М.Нина АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • Ц.Номин-Эрдэнэ АШУҮИС, Монгол Япон эмнэлэг Зохиогч
  • М.Хулан АШУҮИС, Монгол Япон эмнэлэг Зохиогч
  • Ц.Оргилмаа АШУҮИС, Монгол Япон эмнэлэг Зохиогч
  • Н.Нарангарав АШУҮИС, Монгол Япон эмнэлэг Зохиогч
  • М.Наранпүрэв АШУҮИС, Монгол Япон эмнэлэг Зохиогч
  • М.Эрдэнэтуяа АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм, Өвдөлтийн зэрэг, Өвдөлт намдаах эм

Хураангуй

Үндэслэл: Мэс заслын дараах өвдөлт намдаах эмийн эмчилгээний зорилго нь мэс ажилбарын дараа үүсдэг цочмог өвдөлтийг бууруулж, эмчлүүлэгчийн хэвийн үйл ажиллагаанд түргэн шилжихэд тусалдаг. Мэс заслын дараа эмчлүүлэгчдийн 80 гаруй хувь нь дунд зэргээс хүнд зэргийн цочмог өвдөлтийг мэдэрдэг байна. Мэс заслын дараах өвдөлт намдаах эмийн эмчилгээний хяналт муу байх нь өвчний эдгэрэлтийг удаашруулж, эмчилгээний зардлыг ихэсгэх болон нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Зорилго: Хэвлийн хөндийн зарим эрхтэний мэс заслын дараах өвдөлтөд хэрэглэсэн эмийг хэрэглээг судлах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн Монгол Япон Эмнэлгийн мэс заслын тасагт 2022, 2023 онд мухар олгойн цочмог үрэвсэл, цөсний хүүдийн чулуу, ивэрхий, элэгний эсийн хорт хавдар оношоор мэс засал эмчилгээ хийлгэсэн, өвдөлт намдаах эмийг эмчилгээнд хэрэглэсэн 898 эмчлүүлэгчийг санамсаргүй түүврийн аргаар судалгаанд хамруулав. Үр дүн: Нийт өвдөлтийг үнэлсэн 888 эмчлүүлэгчийн өвдөлтийн хүчний дунджийг судлахад өвдөлтгүй (0 оноо) 0.1% (1), бага зэргийн өвдөлттэй (1-3 оноо) 96.3% (855), дунд зэргийн өвдөлттэй (4-5 оноо) 3.6% (32) эмчлүүлэгч байв. Өвдөлтийн зэргийн дунджийг оношийн бүлгээр ангилан харахад цөсний хүүдийн чулууны мэс засал хийлгэсэн хүмүүст 2.4±0.6, мухар олгойн цочмог үрэвслийн мэс засал 2.4±0.7, ивэрхийн засал хийлгэсэн хүмүүст 2.4±0.6, элэгний эсийн хорт хавдрын мэс засал хийлгэсэн хүмүүст 2.2±0.7 оноотой байв. Мэс заслын дараах өвдөлт намдаах эмчилгээнд дангаар болон 2-4 нэр төрлийн эмийг хамт хослуулан хэрэглэсэн байна. Үүнд: СББҮЭЭ дангаар, Ацетаминофен+СББҮЭЭ, СББҮЭЭ+Опиоид, СББҮЭЭ+СББҮЭЭ бүлгийн эмүүдийг хэрэглэсэн байлаа. Дүгнэлт: Өвдөлтийн зэргийг үндэслэн өвдөлт намдаах эмийг сонгон эмчилгээнд сонгосон боловч өвдөлт намдаах эмийг хавсран хэрэглэсэн тохиолдлуудад эсрэг заалттай болон нэг бүлгийн эмийг хавсарч хэрэглэх тохиолдол түгээмэл байна. Иймээс мэс заслын дараах өвдөлт намдаах эмийн менежментэд эмнэлзүйн эмзүйн тусламж шаардлагатай байгааг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Нина, М.Наранпүрэв

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-03-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл