Хүний хөдөлмөрийн загварын нэгдсэн үнэлгээний аргын Монгол хувилбарын хүчин төгөлдөр, найдвартай байдлыг судалсан нь

Зохиогчид

  • Ц.Хонгорзул АШУҮИС, Сувилахуйн сургууль, Бие бялдар судлалын тэнхим , Улсын гуравдугаар төв эмнэлэг Зохиогч
  • М.Эрдэнэцэцэг АШУҮИС, Сувилахуйн сургууль, Бие бялдар судлалын тэнхим Зохиогч
  • Б.Мөнх-Эрдэнэ АШУҮИС, Сувилахуйн сургууль, Бие бялдар судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хөдөлмөр засал, Нотолгоонд суурилсан үнэлгээ, Хөдөлмөрийн гүйцэтгэл, Үйлчлүүлэгч төвтэй

Хураангуй

Үндэслэл: Хүний хөдөлмөрийн загварын нэгдсэн үнэлгээний арга (ХХЗНҮА) нь хөдөлмөр заслын өвөрмөц үзлийг хадгалан, хөдөлмөр засал эмчилгээний үр дүн болон төлөвлөгөөг баримтжуулдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний төрөл юм. ХХЗНҮА нь тухайн хүний онош, шинж тэмдэг, эмчилгээний орчноос үл хамааран хөдөлмөрийн оролцоог үнэлэх бөгөөд сэргээн засах багт ойлгогдохуйц, энгийн үнэлгээний хуудас юм. Энэ үнэлгээний монгол хувилбарын хүчин төгөлдөр, найдвартай байдлын судалгаа Монголын хөдөлмөр заслын талбарт хийгдээгүй байна. Зорилго: Хүний хөдөлмөрийн загварын нэгдсэн үнэлгээний аргын Монгол хувилбарын хүчин төгөлдөр болон найдвартай байдлыг судлах. Арга, аргачлал: ХХЗНҮА-М хувилбарын хүчин төгөлдөр байдлыг Раш анализ, найдвартай байдлыг Cohen’s kappa-г үнэлэхээр R 4.3.2 ашиглаж гүйцэтгэлээ. Үр дүн: ХХЗНҮА-М хувилбарын хүчин төгөлдөр байдлыг Раш анализаар бодоход InMnSq 0.97-1.03, z-score 0.1-0.19, Р-утга 0.87-0.99 хооронд тус тус байна. ХХЗНҮА-М хувилбарын найдвартай байдлыг Cohen’s Kappa-аар үзэхэд 0.72-1 хооронд хэлбэлзэж байна. Cohen’s Kappa-ийн хамгийн их утга (1.00)-ыг үгэн бус харилцаа, харилцан яриа харуулж байна. Дүгнэлт: ХХЗНҮА-М хувилбар хөдөлмөр засал эмчилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгчдийн хөдөлмөрийн оролцоог үнэлэхэд хүчин төгөлдөр, найдвартай хэрэгсэл гэж үзэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-03-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл