Суурь боловсролын II дамжааны танилцах дадлагын зарим үр дүн

Зохиогчид

  • М.Үзмээ АШУҮИС,Био-Анагаахын сургууль, Харилцааны ур чадварын тэнхим Зохиогч
  • С.Нармандах АШУҮИС,Био-Анагаахын сургууль, Харилцааны ур чадварын тэнхим Зохиогч
  • М.Энхтөгөлдөр АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, биостатистикийн тэнхим Зохиогч
  • О.Болормаа АШУҮИС,Био-Анагаахын сургууль, Харилцааны ур чадварын тэнхим Зохиогч
  • С.Оюунцэцэг АШУҮИС,Био-Анагаахын сургууль, Харилцааны ур чадварын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Satisfaction, Learning environment, Competence, Demand

Хураангуй

Үндэслэл: Мэдлэгийг шинжлэх ухаанд үндэслэн хэрэглээ болгох Сэтгэл ханамж замаар эмнэлгийн орчинд оюутны мэдлэг, чадвар, хандлагыг цогцоор Сургалтын орчин нь дадлагажуулах, эмнэлэгт ажиллах анхны алхам сэтгэдэл төрүүлэх, Чадамж гардан ажилбар хийж гүйцэтгэх ур чадварын талаарх цогц чадамжийг Хэрэгцээ анагаахын суурь сургалтын түвшинд үзүүлэх, үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлэх бүрт харилцаа тогтоож, үйлдэл бүрийг чин сэтгэлээсээ хариуцлагатай гүйцэтгэж чаддаг, мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэн төлөвшүүлэх нь чухал байна1. Танилцах дадлага нь тэнхимийн дадлага удирдах гэрээт багш нартай нягт уялдаа холбоотой хийгддэг тул тэдний санал, тулгамдсан асуудал, зөвлөмжийг сонсох, сэтгэл ханамжийг судлах, хөтөлбөрийн агуулга, арга зүйд өөрчлөлт хийх хэрэгцээ нэмэгдсээр байна. Цаашид мэргэжлийн хөтөлбөрт тусгагдсан танилцах дадлагыг (АСБД 96 цаг) болон (ЭМСБД 48 цаг)-аар хийж буй оюутнуудын хувьд хэрхэн үр дүнтэй, сэтгэл ханамжтай байгааг судлаж, танилцах дадлагыг улам боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна. Зорилго: Суурь боловсролын II дамжааны танилцах дадлага хичээлийн үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгааг тоон болон чанарын судалгааны арга, эмнэлэгт суурилсан ажиглалтын загварыг ашиглан гүйцэтгэв. Судалгаанд төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газрын тушаалаар баталгаажсан танилцах дадлага удирдах 16 эмнэлгийн дадлага удирдах 21 гэрээт багш нараас 8 гэрээт багшаас судалгаанд оролцох зөвшөөрлийг авч, цахим (google form) ашиглан хаалттай 5, нээлттэй 2 асуумжаар, эмнэлэгт дадлага хийсэн анагаахын суурь болон эрүүл мэндийн суурь боловсролын II дамжааны 162 оюутнуудаас цахим (google form) хаалттай 7, нээлттэй 2 асуумжаар тус тус судалгаа авлаа. Судалгаанд оролцогч нараас сэтгэл ханамжийг тодорхойлох зорилгоор Ликертийн таван онооны хэмжүүрийг ашиглан сэтгэл ханамжийн үзүүлэлт буюу өгөгдөл бүрийг 1-5 оноогоор (1сэтгэл ханамж маш муу, 5 - сэтгэл ханамж маш сайн) үнэлсэн. Мөн дадлага удирдсан гэрээт багш нарын төлөөлөл 8 гэрээт багштай ярилцлагын чиг асуулттай хуудас ашиглан, ганцаарчилсан ярилцлага хийлээ. Үр дүн: Тэнхимийн гэрээт багш нарын 37.5%-д нь эмнэлэгт хариуцсан ажлын зэрэгцээ оюутан удирдан дадлагажуулах нь дунд зэргийн хүндрэлтэй, 25%-д нь хүндрэл бага, харин 37,5% нь хүндрэл маш бага гэж хариулсан байна. Дадлага хийсэн оюутнуудын анхны мэдлэг, чадварыг гэрээт багш нарын 60% нь дунд зэрэг, 40% нь сайн гэж үнэлсэн байна. Оюутнуудын хувьд тухайн эмнэлгийн эмч, сувилагчийн харилцаа хандлагад хамгийн их сэтгэл ханамжтай байсан буюу 82.4% нь сайн болон маш сайн гэж үнэлсэн байна. Тухайн эмнэлгээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн харилцаа хандлагад оюутнуудын 75.5% нь сайн болон маш сайн гэж хариулсан байна. Мөн тухайн эмнэлгийн бусад эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлагад 75.5% нь сайн болон маш сайн гэж хариулсан байна. Оюутнуудын маань 81.7% нь танилцах дадлагыг үр дүнтэй байсан гэж дүгнэжээ. Дүгнэлт: 1. Танилцах дадлага нь анагаахын болон эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын эмнэлэгт хийх дадлагын анхны гараа буюу оюутнууд хичээлийн агуулыг өөрөөр хэлбэл мэдлэгийг хэрэглэх, ашиглах, өөрийн болгох боломж олгодог чухал дадлага юм. Гэвч эмнэлгүүдэд оюутанд зориулсан сургалтын өрөө, хувцас солих өрөө, локерны асуудал шийдэгдээгүй байна. 2. Оюутны тоо хэт их, зарим оюутнуудыг хол эмнэлгүүдэд дадлагад гаргаж байгаа нь оюутнуудад хүндрэлтэй, дадлага удирдах гэрээт багш нар авч байгаа урамшуулалдаа сэтгэл дундуур, оюутны тоо их, ачаалал их зэрэг асуудлуудтай тулгарч байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Үзмээ, С.Нармандах, М.Энхтөгөлдөр

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-03-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл