Суганы вэб хам шинжтэй үйлчлүүлэгчдэд өөрийгөө үнэлэх асуумжийн найдвартай байдлыг тодорхойлж, эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн
Түлхүүр үг:
Хөхний хавдар, Хөдөлгөөн засал, Суганы вэб хам шинж, Өвдөлт, Мөрний үений далайцХураангуй
Үндэслэл: Хөхний хорт хавдрын мэс заслын дараа суганы вэб хам шинж (СВХШ), шархны сорвижилт мэдрэл гэмтлийн болон булчингийн өвдөлт, мэдээ алдалт, ядралт, дээд мөчдийн тунгалгийн хаван, дээд мөчний үйл ажиллагааны чадвар алдалт зэрэг хоёрдогч хүндрэлүүд нь урт хугацааны үйл ажиллагааны чадвар алдалт үүсэхэд нөлөөлдөг. СВХШ-ийн үед цээж, суга, тохой, улна яс үргэлжлэн хатуурсан судал тэмтрэгдэж, өвдөлт илэрч, мөрний нугалах, холдуулах хөдөлгөөн хязгаарлагдаж илэрдэг. Хөхний хорт хавдрын мэс заслын улмаас үүссэн хоёрдогч хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд СВХШ-ийг илрүүлэх эмчлүүлэгчид суурилсан асуумж нь олон улсад түгээмэл хэрэглэдэг. Зорилго: Суганы вэб хам шинжийн өөрийгөө үнэлэх асуумж хуудасны хүчин төгөлдөр, найдвартай байдлыг тодорхойлж, эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Бид СВХШ-ийг илрүүлэх өөрийгөө үнэлэх асуумжинд 62 эмчлүүлэгчийг хамруулсан. СВХШ-тэй эмчлүүлэгч нар “Өөрийгөө үнэлэх асуумж” хуудсаар үнэлгээ хийсний дараа хөдөлгөөн засалч “Хяналтын хуудас”-аар давхар үнэлгээ хийсэн. “Өөрийгөө үнэлэх асуумж”-ийн дотоод хүчин төгөлдөр байдлыг кронбак альфа коэффицент, эмчлүүлэгч өөрийгөө үнэлэх асуумж ба хөдөлгөөн засалчийн хяналтын хуудас хоорондын ялгаатай байдлыг хи квадратаар үнэлэв. Үр дүн: Судалгаанд оролцогч нарын дундаж нас 48±10 (жил), биеийн жингийн индекс 26 ±4 (м²кг), мэс засалд орсны дараа хөдөлгөөн засал эмчилгээнд хамрагдсан дундаж хоног 15±38 (хоног) өвдөлтийн үнэлгээ 5±1 (оноо), мөрний үений нугалах далайц 135±44 (хэм), мөрний үений холдуулах далайц 132±46 (хэм) байна. Судалгаанд оролцогч нарын 6.5% хими эмчилгээ,1.6% туяа эмчилгээнд хамрагдасан. Асуумж хоорондын найдвартай байдлыг Кромбах альфа коэффицентээр тодорхойлоход 0.8 байгаа нь үнэлгээний дотоод хүчин төгөлдөр байдал нь хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд байгааг харуулж байна. Асуумж хоорондын ялгаатай байдлыг хи квадрат тестээр үнэлэхэд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (р<0.05). Дүгнэлт: СВХШ-ийн эмчлүүлэгч өөрийгөө үнэлэх асуумжийн кронбах альфа коэффицент 0.8 байгаа нь үнэлгээний дотоод хүчин төгөлдөр байдал нь хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд байгааг харуулж байна. СВХШ үүсэх эрсдэлт хүчин зүйлд нас, биеийн жингийн индекс хамааралгүй байгаа учир эрсдэл хүчин зүйлсийг тооцох бусад шалтгааныг судлах шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Янжинсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
