Мэдээгүйжүүлгийн дараах танин мэдэхүйн бууралтын оношилгоонд цусны сийвэнгийн Aβ1-42 болон Tau биомаркеруудыг ашиглах нь

Зохиогчид

  • П.Нарангэрэл АШУҮИС, АУС, Эмнэлзүйн лаборатрийн тэнхим, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч
  • Н.Батгомбо АШУҮИС, Эмнэлзүйн Молекул Оношлогооны Төв Зохиогч
  • Д.Сумъяа АШУҮИС, Эмнэлзүйн Молекул Оношлогооны Төв Зохиогч
  • А.Дэлгэрмөрөн АШУҮИС, Эмнэлзүйн Молекул Оношлогооны Төв Зохиогч
  • Ц.Баярмаа АШУҮИС, Эмнэлзүйн Молекул Оношлогооны Төв Зохиогч
  • Б.Туяажаргал Мөнгөн гүүр эмнэлэг Зохиогч
  • Г.Сарангэрэл АШУҮИС, Био-Анагаах сургууль Зохиогч
  • Ч.Ганчимэг АШУҮИС, АУС, Эмнэлзүйн лаборатрийн тэнхим, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч
  • Н.Батчимэг АШУҮИС, АУС, Эмнэлзүйн лаборатрийн тэнхим, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч
  • Э.Уранбайгаль АШУҮИС, АУС, Эмнэлзүйн лаборатрийн тэнхим, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч
  • Д.Гантулга АШУҮИС, АУС, Эмнэлзүйн лаборатрийн тэнхим, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч
  • Ц.Дагвасүрэн АШУҮИС, АУС, Эмнэлзүйн лаборатрийн тэнхим, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч
  • О.Зэсэмдорж АШУҮИС, АУС, Эмнэлзүйн лаборатрийн тэнхим, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч
  • Л.Ганболд АШУҮИС, АУС, Эмнэлзүйн лаборатрийн тэнхим, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч
  • Т.Хосбаяр АШУҮИС, АУС, Эмнэлзүйн лаборатрийн тэнхим, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим , АШУҮИС, Эмнэлзүйн Молекул Оношлогооны Төв Зохиогч

Түлхүүр үг:

Ухамсарт ухаан балартал, Биомарекерын судалгаа

Хураангуй

Үндэслэл: Мэс заслын дараах танин мэдэхүйн алдагдал (postoperative cognitive dysfunction, POCD) нь зүрхний мэс засал, зүрхний бус бусад мэс засал, тайвшруулалт болон өвчин намдаах эмчилгээний дараа үүсэх боломжтой. Мэс заслын дараах танин мэдэхүйн бууралт нь мэс заслын төрлөөс хамааран харилцан адилгүй тохиолдох бөгөөд тархалт харилцан адилгүй (8.9% - 46.1%) байдаг. Цусны сийвэнд Aβ1-42, Tau уургийн хэмжээг тодорхойлох шинжилгээг POCD, тэнэгрэл, хөнгөн зэргийн танин мэдэхүйн алдагдал зэрэг эмгэгийн оношилгоонд хэрэглэж байна. Цусны ийлдсэд биомаркеруудыг тодорхойлох нь энэ эмгэгийг эрт илрүүлэх, эмгэг жамын талаархи ойлголтыг тодруулах, урьдчилан таамаглах, оношлох, эмчилгээний менежментийг сайжруулахад тусална. Манай улсад мэс заслын дараах танин мэдэхүйн алдагдалыг илрүүлэх, оношилгоо, эмчилгээний талаар хийгдсэн судалгаа, мэдээ хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Мэдээгүйжүүлгийн дараах танин мэдэхүйн бууралтын оношилгоонд цусны ийлдсийн шинэ биомаркеруудыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд ерөнхий болон бүсчилсэн мэдээгүйжүүлэгтэй мэс засалд орсон 65 болон түүнээс дээш насны нийт 34 хүн хамрагдсан. Судалгаанд хамрагдагчдаас мэдээгүйжүүлэг болон мэс заслын өмнө 24 цагийн дотор “Танин мэдэхүйг үнэлэх Монтреалын сорил (МоСА)”-р суурь танин мэдэхүйн байдлыг үнэлэн цусны шинжилгээгээр мэс засал, мэдээгүйжүүлгийн өмнөх цусны сийвэнгийн Aβ1-42, Tau уургийнг тодорхойлсон. Үр дүн: Мэс засал, мэдээгүйжүүлгийн өмнө 24 цагийн дотор үнэлсэн “Танин мэдэхүйн суурь үзүүлэлтүүдийг үнэлэх Монтреалын сорил (МоСА)” оноо ухамсарт ухаан балартал илрээгүй эмчлүүлэгчдэд (19.88±4.017) пг/мл, ухамсарт ухаан балартал илэрсэн эмчлүүлэгчдэд (13.38±9.07) пг/ мл буюу танин мэдэхүйн дунд зэргийн бууралт бүхий эмчлүүлэгчдэд ухамсарт ухаан балартал илэрч байлаа. Мэс заслын өмнөх Tau уургийн хэмжээ ухамсарт ухаан балартал илрээгүй эмчлүүлэгчдэд 10.52 (3.2215.78) пг/мл, мэс заслын дараа10.31 (3.37-14.28) пг/мл буюу статистик ялгаа бүхий өөрчлөлт ажиглагдсангүй (P=0.9751). Ухамсарт ухаан балартал илэрсэн бүлэгт мэс заслын өмнө 17.75 (3.59-25.69) пг/мл, мэс заслын дараа 7.57 (3.07-15.95) пг/мл буюу статистик ач холбогдол бүхий буурсан байна (P=0.0391). Ухамсарт ухаан балартал илэрсэн бүлэгт мэс заслын өмнөх Aβ1-42 уургийн хэмжээ 11.73 (9.73613.73) пг/мл, мэс заслын дараа 12.39 (9.89-14.87) пг/мл буюу статистик ялгаа бүхий өөрчлөлт ажиглагдсангүй (P=0.6406). Tau уургийн оношилгооны мэдрэг чанар болон өвөрмөц чанарыг ROC муруйгаар үнэлэхэд сийвэнгийн Tau уургийн мэс заслын өмнө мэдрэг чанар 75%, өвөрмөц чанар 73.08% тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Ерөнхий болон бүсчилсэн мэдээгүйжүүлэгтэйгээр мэс засалд орсон 65 болон түүнээс дээш насны эмчлүүлэгчдийн мэдээгүйжүүлгийн өмнөх цусны сийвэнгийн Tau уургийн хэмжээ өндөр байх тусам мэс заслын дараа ухамсарт ухаан балартал илэрч байгаа нь ажиглагдлаа. 2. Мэс заслын дараах ухамсарт ухаан балартлыг илрүүлэхэд мэс заслын өмнө цусны сийвэнгийн Tau биомаркерийг тодорохойлох оношлогооны мэдрэг, өвөрмөц чанар сайн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Э.Уранбайгаль, О.Зэсэмдорж, Л.Ганболд, Т.Хосбаяр

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-03-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл