Монгол хүний холын харалган нүдэнд хийсэн хараа засах лазерийн мэс заслын 5 жилийн үр дүн

Зохиогчид

  • Б.Цэцэгжаргал АШУҮИС, Анагаахын сургууль, Нүд судлалын тэнхим , “Болор мэлмий” нүдний эмнэлэг Зохиогч
  • Ж.Баасанхүү “Болор мэлмий” нүдний эмнэлэг Зохиогч
  • Д.Даваалхам АШУҮИС, Нийгмийн Эрүүл мэндийн сургууль Зохиогч
  • Д.Уранчимэг АШУҮИС, Анагаахын сургууль, Нүд судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Харааны хугарлын гажиг, Холын харалган, ХЗЛМЗ

Хураангуй

Үндэслэл: Орчин үед хараа засах лазерийн мэс засал нь нүдний гэрлийн хугарлын гажгийг засах хагалгааны хамгийн түгээмэл хэлбэр болоод байна. Сүүлийн 30 жилд ХЗЛМЗ (хараа засах лазер мэс засал) хийлгэсэн үйлчлүүлэгчдийн 99%-д нь харааны чадал мэс заслын дараа 20/40 буюу 50%-иас дээш болж сайжирсан байгаа талаар цөөнгүй судалгаанд дурьдсан байна. Зорилго: ХЗЛМЗ-ын өмнөх болон дараах үр дүнг харьцуулах, гарсан үр дүн мэс заслаас хойш удаан хугацааны туршид тогтвортой байгаа байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан эргэмж судалгааны аргаар ХЗЛМЗ хийлгэсэн миопи, миопийн астигматизмтай 176 хүнийг 5 жилийн туршид хянаж үр дүнг судалсан. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 29.89±6.42 үүнээс эрэгтэй 32 (18 хувь), эмэгтэй 144 (82 хувь) байв. Мэс заслын өмнөх харааны хугарлын гажгийн дундаж буюу сфер эквивалентийн дундаж нь - 4.62±2.45 диоптр байв. Нийт судалгаанд хамрагдагсдын мэс заслын өмнөх шилээр засарч буй харааны чадал дунджаар 0.81±0.16 / децималаар/ байсан бол 5 жилийн дараа 0.89±0.18 болж сайжирсан байна. Сул, дунд, өндөр миопийн бүлэг тус бүрт мэс заслын өмнөх шилээр засраагүй болон шилээр засарч буй харааны чадал статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байна. Ялангуяа сул миопийн бүлэгт бусад бүлэгтэй харьцуулахад харааны чадал, сфер эквивалент нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байна. (0.21±0.13, 0.86±0.12), (-1.73±1.17D). Дүгнэлт: Бидний судалгаагаар ХЗЛМЗ нь удаан хугацааны туршид үр дүн нь тогтвортой байхаас гадна мэс заслын үр дүнд мэс заслын өмнөх шинжилгээ нь чухал хэсгийн нэг болохыг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цэцэгжаргал, Д.Даваалхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-03-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл