КОВИД 19 халдварын дараах хам шинж эмгэгийн үед зүрхний хэм алдагдах эрсдэлийг судалсан нь

Зохиогчид

  • М.Чулуунчимэг АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • Д.Батнаран Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Хэм судлалын төв Зохиогч
  • Б.Төгөлдөр АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • Э.Отгонхишиг АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • Д.Сувд-Эрдэнэ АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • Ц.Сумъяа АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Post Covid 19 syndrome, Repolarization changes, TpTe interval, QTc interval, Reactive pericarditis

Хураангуй

Үндэслэл: SARS-CoV-2-ийн халдвар авсан тохиолдлын 10-30%, хэвтэн КОВИД 19 эмчлүүлэгчдийн 50-70%, вакцин хийлгэсэн хүмүүсийн 10-12%-д Ковид халдварын дараах 19 халдварын дараах хам шинж (long COVID 19) тохиолддог болохыг хам шинж судлаачид тодорхойлсон байна1. Иймд КОВИД 19 халдварын дараах Реполяризацын зүрхний реполяризацийн өөрчлөлтийг илрүүлэх, нөлөөлөх зарим хүчин өөрчлөлт зүйлсийг судлах, зүрхний реполяризацийн өөрчлөлтийн үр дүнд үүсэх TpTe интервал, QTc хэм алдагдал болон бусад хүндрэлээс сэргийлэх, эмчлэх боломжийг интервал эрэлхийлэх зайлшгүй шаардлага тулгарч буй нь энэхүү судалгааг Реактив перикардит хийх үндэслэл боллоо. Зорилго: КОВИД 19 халдварын дараах хам шинж эмгэгийн үед зүрхний реполяризацийн өөрчлөлтийг илрүүлж, хэм алдагдах эрсдэлийг үнэлэх. Зорилт: 1. КОВИД 19 халдварын дараах хам шинжийн шинж тэмдэгтэй эмчлүүлэгчдэд реполяризацийн өөрчлөлтийг судлах. 2. КОВИД 19 халдварын дараах хам шинжийн үед илэрсэн реполяризацийн өөрчлөлтийг хяналтын бүлэгтэй харьцуулж хэм алдагдал үүсэх эрсдэлийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан тохиолдол хяналтын судалгааны загвар ашиглаж 2023 оны 1 сараас 7 сарын хооронд АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн зүрх судасны тасгийн амбулаторид үзүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, Ковид 19 халдварын шинжилгээ хийлгэсэн нийт 120 эмчлүүлэгчийг хамруулав. Уг эмчлүүлэгчээс тохиолдлын бүлгийн шалгуур хангасан 60 эмчлүүлэгч, хяналтын бүлэгт КОВИД 19 дараах хам шинжийн өөрчлөлтгүй 60 эмчлүүлэгчийг сонгон авсан. Судалгаанд оролцогсдод ЗЦБ-ээр (Nihon Kohden, 2016) реполяризацийн өөрчлөлт болох TpTe интервал, QTc интервал, эхокардиографийн шинжилгээгээр (Xario 200, Canon, 2018) реактив перикардит, зүрхний агших, сулрах үйл ажиллагаа зэргийг үнэлж, зарим лабораторийн үзүүлэлтийг цуглуулж, статистик боловсруулалтыг SPSS 25.0 программ ашиглан тооцоолсон. Үр дүн: Судалгаанд оролцогсдын дундаж нас 45.70±13.44 жил байв. Эмчлүүлэгчдийн 35.7% нь перикардийн эхо ойлт ихэссэн, 23.3% нь реактив перикардит, 41% нь хэвийн байв. Эмчлүүлэгчдийн 37.9% нь диастолийн үйл ажиллагааны I зэргийн алдагдалтай, 0.9% нь II зэргийн алдагдалтай, 61.2% нь хэвийн байв. Тохиолдлын бүлгийн (0.139±0.020 сек) зүрхний реполяризацийг илтгэх TpTe интервал хяналтын бүлгээс (0.089±0.010 сек) ач холбогдол бүхий илүү байв (p<0.001). QTc интервал тохиолдлын бүлэгт 0.559±0.080 сек (QTc интервал уртсах >0.480 сек) бүхий уртассан бол хяналтын бүлэгт 0.421±0.030 сек бүхий ач холбогдол бүхий ялгаатай байна (p<0.001). Лабораторийн шинжилгээнд C урвалжит уураг тохиолдлын бүлэгт (2.81±0.91) хяналтын бүлгээс (0.93±0.19) ач холбогдол бүхий их байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. КОВИД 19 халдварын дараах хам шинжийн үед зүрхэнд зонхилон реактив перикардит, реполяризацийн өөрчлөлт [QTc, TpTe интервал уртсах] үүсдэг байж болох юм. 2. Улмаар реактив перикардит, QTc, TpTe интервал уртсах нь хэм алдагдал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байх боломжтой.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-03-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл