Гүргэм шар намуу эмийн ургамлын нөлөөг in vitro, in vivo орчинд судалсан дүн

Зохиогчид

  • Н.Энхгэрэл АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхим Зохиогч
  • Б.Норжинханд АШУҮИС, МАУОУС, УАС-605 Зохиогч
  • Б.Оюундарь АШУҮИС, МАУОУС, УАС-605 Зохиогч
  • А.Бердаулет АШУҮИС,МАУОУС, УАС-302 Зохиогч
  • Б.Минжинсор АШУҮИС,МАУОУС, УАС-302 Зохиогч
  • С.Доржбат АШУҮИС, МАУОУС, Монгол анагаах ухаан судлалын тэнхим Зохиогч
  • Б.Цэрэнцоо АШУҮИС, МАУОУС, Уламжлалт жор судлалын тэнхим Зохиогч
  • Ж.Аззаяа ШУА, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн Зохиогч
  • Б.Галиндэв АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Л.Саямаа АШУҮИС, Био-АС, Эмгэг судлал шүүх эмнэлэгийн тэнхим Зохиогч
  • О.Сүрэн АШУҮИС, Био-АС, Эмгэг судлал шүүх эмнэлэгийн тэнхим Зохиогч
  • Б.Сэвжидмаа АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхим Зохиогч
  • А.Оюунбаатар АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Antimicrobial property, Wound healing, Poppy extract

Хураангуй

Үндэслэл: Уламжлалт анагаах ухаанд эмийн ургамлыг ашиглан аливаа Бичил биетний өвчнийг анагаах тан, бэлдмэл олон зуун жилийн турш ашиглагдсаар эсрэг нөлөө ирсэн. Гүргэм шар намуу цэцэг нь манай оронд элбэг тархсан ба Шархны эдгэрэлт алкалойдын агууламж ихтэй тул шарх анагаах, халуун бууруулах Шар намуугийн үйлдлийг нь нарийвчлан судлах шаардлагатай байна. Зорилго: Гүргэм ханд шар намуу (Papaver rubro-aurantiacum) эмийн ургамлын хандны үйлчлэлийг in vivo, in vitro орчинд судлан тогтоох. Арга, аргачлал: Гүргэм шар намуу эмийн ургамлаас 1:20 харьцаатай ханд бэлтгэн усан болон спиртэн ханд гаргаж авав. Гаргаж авсан хандны бичил биетний эсрэг үйлдлийг S.aureus (ATCC-29213), E.coli (ATCC-51755), P.aeruginosa (ATCC-27853), S.enterica (ATCC-13076), S.epidermidis (ATCC-35924), A.baumannii (ATCC-19606) стандарт омгуудыг ашиглан бичил биетний өсөлтийг саатуулах болон үхүүлэх хамгийн бага тунг тодорхойлов. Нийт 30 хулганыг эрүүл, хяналтын, харьцуулах, спиртэн хандны, усан хандны гэсэн 5 бүлэгт хуваан нурууны арьсанд асептик шарх үүсгэн, туршилтын амьтдын биеийн жин, эмнэлзүйд илрэх шинжүүдийг 7, 14, 21 дэх хоногуудад шархны талбайн өөрчлөлт болон гистологийн шинжилгээний үр дүнгээр харьцуулан тогтоов. Үр дүн: Гүргэм шар намуу эмийн ургамлаас гаргаж авсан спиртэн болон усан ханданд агуулагдах хуурай бодисын хэмжээ 25% байв. Бичил биетний эсрэг идэвхийг тодорхойлоход спиртэн ханд P.aeruginosa, S.aureus, Acinetobacter, S.epidermidis бактерийг 6.25 мкл тунгаар, E.coli-ийг 12.5 мкл тунгаар тус тус үхүүлэх бага тун тодорхойлогдсон. Усан ханд нь E.coli S.enterica P.aeruginosa S.aureus бактерийг 25 мкл, Acinetobacter, S.epidermidis-ийн эсрэг 50 мкл тунгаар үхүүлэх бага тун тодорхойлогдсон. Туршилтын амьтанд үүсгэсэн ил шарханд үзүүлэх нөлөөг 21 хоногийн дараа харьцуулахад хяналтын бүлгийн шарх 20±3.7 мм2, харьцуулах бүлэг 16.3±2.9 мм2, спиртэн хандны бүлэг 13±2.7 мм2 ургамлын хандны бүлгийн шарх бүрэн эдгэрсэн байв. Ургамлын ханд ашигласан бүлгийн шархны талбайг бүх хугацаанд хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай буурсан буюу шарх эдгэрсэн байлаа (p=0.007). Дүгнэлт: Гүргэм шар намуу эмийн ургамлаас гарган авсан ханд нь in vitro орчинд бичил биетний эсрэг нөлөө үзүүлэх ба in vivo орчинд ил шархны үрэвслийн нэвчдэсийг бууруулж, нөхөн төлжилтийг дэмжсэнээр шарх эдгээх нөлөө үзүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Н.Энхгэрэл, С.Доржбат, Б.Цэрэнцоо, Л.Саямаа, О.Сүрэн, А.Оюунбаатар

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-03-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл