АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутнуудын сэтгэл хөдлөлийн оюун ухааны түвшинг үнэлсэн дүн

Зохиогчид

  • Г.Булган АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Э.Наранцэцэг АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Ш.Ичинхорлоо АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Г.Ганхуяг АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Б.Оюунгоо АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Сувилахуйн оюутнууд, Сэтгэл хөдлөлийн харьцуулалт

Хураангуй

Үндэслэл: EQ (Emotional quotient) буюу сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэдэг нь өөрийн болон бусад хүмүүсийг юу хөдөлгөж, идэвхтэй байлгадаг болон тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллахыг ойлгож, мэдрэх зэрэг цогц чадвар юм. Манай улсад энэ чиглэлээр судалгаа хийдэг байгууллагууд байдаг ч боловсролын салбарт төдийлөн судлагдаагүй байна. Судлаач Г.Ичинхорлоо нарын хийсэн судалгаанд 142 өсвөр насны хүүхэд хамрагдсанаас 64.1% нь сэтгэл хөдлөлийн оюун ухааны түвшин доогуур үзүүлэлттэй гэж тодорхойлогдсон бөгөөд энэ нь өөрийн ухамсар, өөрийн сэтгэл хөдлөлийг удирдах, өөрийн сэдэлжүүлэлт, бусдын мэдрэмж сэтгэл хөдлөлийг хуваалцах, бусдын сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна. Зорилго: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилахуйн ангийн оюутнуудын сэтгэл хөдлөлийн оюун ухааны түвшинг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны мэдээ мэдээллийг тоон судалгааны аргаар нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилахуйн ангид суралцдаг 110 оюутныг хамруулж хүн ам зүйн мэдээлэл цуглуулах асуумж, судлаач Н. Холл нарын сэтгэл хөдлөлийн оюун ухааны түвшинг тодорхойлох асуумжийг зөвшөөрөл авч хэрэглэн судалгааны мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Судалгаанд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилахуйн ангийн 110 оюутныг (дундаж нас 21.64±5.125) хамруулсан. Судалгаанд оролцогчдын 99.1%(109)-ийг эмэгтэйчүүд эзэлж байв. Судалгаанд оролцогчдын сэтгэл хөдлөлийн 5 түвшинг хэсэгчлэн тооцоолоход сэтгэл хөдлөлөө танин мэдэх чадвар 36.4% бага, 45.5% дунд, 18.2% нь өндөр гэж тодорхойлогдов. Харин сэтгэл хөдлөлөө удирдах чадвар 65.5% бага, 31.8% дунд, 2.7% өндөр байв. Өөрийгөө хөгжүүлэх чадвар 26.4 бага, 46.4% дунд, 27.3% өндөр байгаа нь тодорхойлогдсон. Бусдыг ойлгох чадвар 27.3% бага, 56.4% дунд, 16.4% өндөр байна. Бусадтай харилцах чадвар 28.3% бага, 50.9% дунд, 20.9% өндөр байв. Сэтгэл хөдлөлийн оюун ухааны ерөнхий түвшинг авч үзэхэд 34.5% бага, 60% дунд, 5.5% өндөр үзүүлэлттэй байна. Эдгээр үр дүнгээс харахад оюутнуудын сэтгэл хөтлөлөө удирдах чадвар хамгийн бага, өөрийгөө идэвхжүүлэх чадвар хамгийн өндөр байна. Дүгнэлт: Судалгаанд оролцсон оюутнуудын сэтгэл хөдлөлөө удирдах чадвар сул, бусадтай харилцах өөрийгөө хөгжүүлэх чадвар сайн байна. Цаашид оюутнуудын сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Ичинхорлоо, Б.Оюунгоо

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-03-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл