Агаарын PM2.5 нарийн ширхэгт тоосонцор элэгний хавдрын шугаман эсэд үзүүлэх нөлөөг in vitro орчинд судалсан дүн
Түлхүүр үг:
HepG2, Air pollution, Particulate matter, MigrationХураангуй
Үндэслэл: Агаарын нарийн ширхэгт тоосонцор PM2.5 нь 2.5 HepG2 микрометрийн аэродинамик голчтой ба тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн Агаарын бохирдол болон ахуйн гаралтай түлшний шатах процессын үед ялгардаг олон Particulate matter төрлийн химийн бодис бүхий холимог төлөвтэй нэгдэл юм. Ruyi Li Нүүн шилжилт нарын судалгаагаар агаарын PM2.5 нарийн ширхэгт тоосонцор Matrix metalloproteinases (MMPs) уургуудын нийлэгжилд нөлөөлөх замаар хавдрын нүүн шилжилт, эмгэг жамд оролцдог байж болзошгүй талаар өгүүлсэн байна. Qian zhang нарын судалгаанд элэгний эст өмөнгийн эсийн үржил, нэвчилт, нүүн шилжилтэд PM2.5 тоосонцор (PM-Particulate matter) нөлөөлж буйг дурджээ. Зорилго: Агаарын PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын элэгний хавдрын эсэд (HepG2) үзүүлэх нөлөөг in vitro орчинд судлан тогтоох. Арга, аргачлал: Анагаах Ухааны Хүрээлэн (АУХ)-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторийн эсийн банкинд хадгалагдаж буй элэгний эст өмөнгийн HepG2 шугаман эсийг ашиглаж дулбеккогийн эсийн тэжээлт орчинд 10% ургийн үхрийн ийлдэс, 1%ийн антибиотикийн холимог нэмэн 5%-ийн CO2-ийн агууламжтай 370С-ийн орчинд өсгөвөрлөж, 4-5 удаагийн сэлгэн зорчуулалт хийсний дараа туршилтад ашигласан. Элэгний хавдрын HepG2 шугаман эсийн өсгөврийг Улаанбаатар хотын Бөхийн өргөө орчмоос 2019 оны 03 сард цуглуулсан PM2.5 тоосонцрын тодорхой тунгаар үйлчилж, МТТ шинжилгээний аргаар эсийн амьдрах чадварыг тодорхойлон сонгосон тунг дараагийн туршилтуудад ашиглав. HepG2 эсийн нүүн шилжилт, хавдрын эсийн үсэрхийлэлд оролцдог MMP1, MMP9 уургуудын нийлэгжилтийг wound healing болон иммуноцитохимийн аргуудаар тус тус тодорхойлж, хяналтын бүлэгтэй харьцуулав. Микроскопын тусламжтай зураг авч Image J программыг ашиглан үр дүнг боловсруулав. Үр дүнгийн статистик боловсруулалтыг Microsoft Excel 2010 программаар, графикийг Graphpad Prism 8 программыг ашиглан хийж гүйцэтгэв. Бүлгүүдийн хоорондын ялгааг Стюдентийн Т тестээр үр дүнг тооцоолон боловсруулсан ба p утгыг <0.05 байх үед ач холбогдолтой гэж үзэв. Үр, дүн: МТТ шинжилгээний үр дүнд PM2.5 тоосонцрын 5, 15 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлж (103.2, 108.1%) байсан бол 25 мкг/мл-ээс дээш тун хамааралтайгаар эсийн амьдрах чадварыг дарангуйлж байв. МТТ шинжилгээний үр дүнгээр сонгон авсан PM2.5 тоосонцрын 5, 15, 25 мкг/мл тунгаар HepG2 эсэд үйлчилснээс 24 болон 48 цагийн дараа wound healing шинжилгээгээр хяналтын бүлгийн эсүүд зурвасын 49%, 68%-ийг бүрхэн ургасан бол 5мкг/мл тун зурвасын 53%, 76%-ийг, 15 мкг/мл тун зурвасын 64%, 86%-ийг, 25 мкг/мл PM2.5 тоосонцрын тунгаар үйлчилсэн HepG2 эс зурвасын 49%, 66%-ийг тус тус бүрхэн ургасан байна. Улмаар PM2.5 тоосонцрын 15мкг/мл тунгаар HepG2 эсийг 24 цаг үйлчилсний дараа MMP1, MMP9 уургуудын нийлэгжилтийг иммуноцитохимийн шинжилгээний аргаар хяналтын бүлэгтэй харьцуулан үнэлэхэд хяналтын бүлэгт харах талбайн нийт эсийн 7.86% (3.35-11.57%)-д MMP1, 12.03% (7.4418.28%)-д MMP9 уураг эерэг илэрцтэй байсан бол PM2.5 тоосонцроор үйлчилсэн бүлэгт 23.83% (13.40-34.04%)д MMP1, 31.22% (26.72-35.97%)-д MMP9 уураг тус тус эерэг илэрцтэй байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.001), (p<0.001). Дүгнэлт: Улаанбаатар хотын Бөхийн өргөө орчмоос цуглуулсан PM2.5 тоосонцрын 25 мкг/мл-ээс дээш тунгууд in vitro орчинд HepG2 эсийн амьдрах чадварыг дарангуйлж байна. Мөн PM2.5 тоосонцор нь in vitro орчинд HepG2 шугаман эсийн нүүн шилжилтийг нэмэгдүүлсэн төдийгүй, нүүн шилжилтэд оролцдог MМP1, MMP9 уургуудын нийлэгжилтийг ихэсгэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
