C57bl/6 хулганад үүсгэсэн харшлын загварын уушгины эд судлалын шинжилгээний үр дүн

Зохиогчид

  • Ч.Оюун-Эрдэнэ АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Г.Ням-Очир АШУҮИС, Сувилахуйн сургууль, Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхим Зохиогч
  • Ч.Гансүх АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Уранчимэг АШУҮИС, Монгол-Япон Эмнэлэг, Эмгэг судлалын лаборатори Зохиогч
  • О.Сүрэн АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхим Зохиогч
  • С.Цогтсайхан АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Н.Өлзий-Орших Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Эмгэг судлалын тасаг Зохиогч
  • Л.Энхсайхан АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим , АШУҮИС, Био-Анагаахын Хүрээлэн Зохиогч
  • Б.Ариунзаяа АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим , АШУҮИС, Монгол-Япон Эмнэлэг, Эмнэлзүйн төв лаборатори Зохиогч

Түлхүүр үг:

Овальбумин, Хөнгөнцагааны гидроксид, C57BL/6 хулгана, Эд судлалын шинжилгээ

Хураангуй

Үндэслэл: Харшил нь дархлааны механизмаар үүсгэгдсэн хэт мэдрэг байдлын хариу урвал юм. Харшлын шалтгаант өвчлөл нь дэлхийн хүн амын дунд жил бүр өсөн нэмэгдэж байгаа ба харшлын шалтгаант уушгины эмгэгээс түгээмэл тохиолддог нь гуурсан хоолойн багтраа өвчин юм. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2019 оны судалгаагаар дэлхий дахинд харшлын шалтгаант гуурсан хоолойн багтраа өвчний нийт 339 сая тохиолдол бүртгэгдсэн ба 2025 онд 400 саяд хүрнэ гэж тооцоолжээ. Эмнэлзүйн туршилт судалгаа нь харшлын шалтгаант гуурсан хоолойн багтраа өвчнийг судлахад хамгийн сайн загвар мөн боловч ёс зүйн асуудлаас үүдэн туршилтын амьтны загварыг түлхүү ашигладаг. Харшлын эмгэгжамыг ойлгох, шинэ эмчилгээг туршин судлах, урьдчилан сэргийлэх аргыг нарийвчлан судлахад туршилтын амьтны эмгэг загвар шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: С57BL/6 хулганад овальбумин болон хөнгөнцагааны гидроксидын холимгоор үүсгэсэн харшлын загварыг эд судлалын шинжилгээгээр батлах. Арга, аргачлал: Бид судалгаанд 6-8 долоо хоногтой C57BL/6 үүлдрийн 10 эмэгчин хулганыг хяналт болон туршилтын бүлэгт хуваан овальбумин, хөнгөнцагааны гидроксидын холимогоор үйлчилэн харшилын загварыг үүсгэсэн. Туршилтын хулганад овальбуминыг сүүлийн тунгаар үйлчилснээс 24 цагийн дараа егүүтгэж, уушгины эд судлалын шинжилгээ хийсэн. Уушгины эдийн бэлдэцийг гематоксилин эозин болон PAS будгийн аргаар будаж үрэвслийн эсийн нэвчдэс болон хундаган эсийн тоог гистологи оноогоор үнэлэв. Үр дүн: Гематоксилин эозин будгийн аргаар уушгины эдийн бэлдэцийг будаж шинжлэхэд, овальбуминаар үйлчилсэн туршилтын хулганад уушгины судасны ойролцоох бүсэд болон гуурсан хоолой орчимд үрэвслийн эсийн нэвчдэс тэр дундаа эозинофил эсийн нэвчдэс тодорхойлогдсон. Уушгины эдийг PAS будгийн аргаар будаж гэрлийн микроскопоор шинжлэхэд, хяналтын бүлэгтэй харьцуулахад овальбуминаар үйлчилсэн туршилтын бүлэгт хундаган эсийн тоо олширч (*p<0.01), салс ялгаралт ихэссэн. Дүгнэлт: C57BL/6 хулганад овальбумин, хөнгөнцагааны гидроксидын холимгоор харшлын гаралтай уушгины эдийн үрэвслийн загварыг амжилттай үүсгэлээ.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Ням-Очир, Ч.Гансүх, О.Сүрэн, Л.Энхсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл